Нисэх эрх олгосон сургалтын төвийг шүүхэд өгнө
2016-04-14

Францын Альпийн нурууны ойролцоо Германы агаарын тээврийн “Germanwings” компанийн “Airbus 320” онгоц осолдож, 150 хүн амиа алдсан юм. Хохирогчдын гэр бүл ослын гол буруутан хоёрдугаар нисгэгч Андрес Любицийн суралцаж байсан АНУ-ын Аризона мужийн Нисэхийн сургалтын төв (ATCA)-ийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 

 

Мөрдлөгөөр нисгэгч сэтгэцийн хувьд тогтворгүйгээс гадна нислэгт гарахаасаа өмнө сэтгэцийн эмчид үзүүлсэн болохыг тогтоосон юм. Хохирогчдын гэр бүл сургалтын төвийн ажилчид сэтгэцийн өвчтэй хүнд нисэх эрх олгосон хэмээн буруутгажээ. Германы эмчийн дүгнэлтийн дагуу Америкийн нисгэгчийн мэргэжилтнүүд Любицт нисэх эрх олгосон байна. 

 

Одоогоор (ATCA) төв мэдээлэл хийгээгүй байгаа юм. Любиц 2010-2011 оны хооронд (ATCA)-ийн нисгэгчийн сургалтад хамрагдаж 85 үнэлгээтэй төгсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин