Яамны даргыг хууль зөрчөөд томилсон тохиолдолд байдаг
2016-04-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулга хийсэн юм. Үүний  дараагаар АТГ-ын дарга Н.Ганболд  гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Танд ажлаа хүлээлгэж өгөх дарамт шахалт байсан уу. Та олигархиудыг нэрлэж өгнө үү. Оффшор бүстэй хэрхэн тэмцэж байна. Хууль зөрчиж томилгоо явуулсан зүйл байгаа юу.

 

-Би ямар нэг асуудлыг дарамт шахалт гэж ойлгодоггүй. Миний эрхэлж байгаа алба өөрөө хүнд алба. Би хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан. Олгархиуд тэр тэр гэж  нэрлэхгүй. Улс төрийн нэр томъёо. Тодорхой асуудал дээр үүссэн нөхцөлд прокурорын зөвшөөрлөөр ярьдаг асуудал бий. Би авлигатай тэмцэх ажлыг 4.3 жил хийж  байна. Авлигатай яаж тэмцэх, ямар байх ёстой талаар би тодорхой саналаа бичиж өгнө. Оффшор бүсийн асуудлаар шууд харилцах боломж болохгүй юм билээ. Энэ талаар судалж үзсэн. Хууль тогтоолын хүрээнд ажиллах боломж байхгүй, хэцүү асуудал юм билээ. Яам агентлагийн тодорхой дарга нарыг сонирхлын зөрчил дээр томилж болдоггүй асуудал байдаг. Зарим тохиолдолд хууль зөрчөөд томилсон тохиолдолд бий. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод бичиг явуулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-Та АТГ-ын дарга болохдоо ямар хөрөнгөтэй байсан бэ? Одоо ямар хөрөнгөтэй вэ. Шинээр ямар ямар компанийн хувьцаатай байсан. Одоо ямар компанийн хувьцаа эзэмшдэг вэ? Та авлигатай хэрхэн тэмцэв. Танай байгууллагад АТГ-т ажиллаад гэнэт баяжсан хүмүүс байдаг уу. Яагаад гэвэл танай байгууллагын бүх мэдээлэл нууц байдаг. Хууль бусаар баяжсан тохиолдол бий юу?

 

-АТГ-ын дарга нар хөрөнгө оруулгын мэдүүлэг нь нээлттэй, УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд бий. Миний хувьд төрийн өндөр албан тушаалтны хэмжээнд хамаарагдаад улсын хэмжээнд зарлагддаг.Өнгөрсөн 4 жилийн хугацаанд миний хөрөнгө оруулгын мэдүүлэг өөрчлөгдөөгүй. Байгууллагын албан хаагчдын 160 орчим хүмүүсийн 80 орчим хувь нь 35 хүртэл насны хүмүүс байгаа. Манайд төрийн хяналтын алба байдаг. Даргын хувьд ч би хардаг. Гаднын хүмүүсийн нөлөөнд автаж, ажил албаа урвуулахаас бид сэргийлдэг.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин