“Хамтдаа инээмсэглэе” урлагийн наадам болно
2016-04-14

 

 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадмыг зохион байгуулах гэж байна.

 

Улаанбаатар хотын хэмжэээнд сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж буй 6 тусгай сургууль байдаг. Энэ сургуулиудад суралцдаг хүүхдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа төдийгүй тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хаагдмал болсоор буй тухай тус сургуулийн багш нарын зүгээс хэлж байна  Иймээс эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах зорилгоор “Хамтдаа инээмсэглэе” урлагийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

 

Тус урлагийн их наадам мэндчилгээ, гоцлол дуу, хамтлаг дуу, уран уншлага, гоцлол хөгжим, гоцлол бүжиг гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдах аж. Наадам энэ сарын 30-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин