Уилъям, Кейт нар Бутанд очжээ
2016-04-14

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям гэргий Кейт Миддлтоны хамтаар өнөөдөр орон нутгийн цагаар 11.00 цагт Бутан улсад хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг Бутаны эзэн хаан Жигме Кхесар Намгья Вангчук болон хатан Жецун Пема нар тосон авчээ.

 

 

Айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Уилъям хааны гэр бүлд угсаа залгамжлах ханхүүтэй болсонд нь баяр хүргэжээ. Хааны гэр бүл өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хүүтэй болсон юм.

 

Уилъям, Кейт нар Бутан улсад ирэхээсээ өмнө Энэтхэг улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэдний дараагийн зогсоол Мьянмар улс юм. Кейт сэтгүүлчдэд “Хатагтай Ан Сан Су Читай биечлэн уулзах нь миний мөрөөдөл” гэж хэлжээ.

 

Мьянмар улсад өнөөдөр 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. “Газар хөдлөлт дахин болбол ханхүүгийн гэр бүл айлчлалаа цуцалж магадгүй” хэмээн Хатан хааны ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Jigmedgesernamjilvanchig
2016-04-15
Зочин:
Naad 2 chin nereer ni duudahaa boliod udaj bna,,, duke and duchess of Cambridge bolood udaj bna,,,tsoloor ni duud, gehdee hunii tsol orchuulj bolohguig anhaarah heregtei, jishee ni zaan, hartsaga geh met tsoliig orchuulj boldogguitai adil, deed ugsaatnii tsol orchuulagdahgui, harin haaltand tailbariig ni bichij bnoo,
2016-04-14