Хариуцлагагүй байдлын үлгэр жишээ нь УИХ
2016-04-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай гишүүдийн асуулт тавьж, хариулт хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хэнд хариуцлага тооцох гээд байна вэ? Нэгэнтээ сонгогдсон хүмүүст хэн хариуцлага тооцох вэ? Энэ нь сонгох эрхэд харшилж, Үндсэн хуульд зөрчилдөх юм биш үү? Сонгогдсон гэхээр ард түмэн сонгоно гэж ойлгож байгаа. Гэтэл ард түмэнд хариуцлага тооцох юм уу.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг. Гагцхүү улс төрийн албан тушаал, УИХ-аас томилогддог албан хаагч нарын хувьд хариуцлагын асуудал яригдахгүй явж ирсэн. ҮХЦ-ийн шийдвэр бол өөр. Сонгуульт албан тушаалтан нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд байдаг. Энэ хүмүүст хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хууль зааж өгсөн. Харамсалтай нь орхигдсоор ирсэн. Цэцийн шийдвэрийн хувьд Засгийн газрын гишүүнтэй холбоотой байгаа. Үүнд бид нарийвчлан оруулж ирсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг, огцруулах асуудлыг Ерөнхий сайдад нь тавьдаг байхаар оруулж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Энэ хууль УИХ руу олон удаа орж ирж, бас олон удаа буцаж байгаа төсөл. Ерөнхийлөгч Монгол Улсыг өөрчилье, хөгжүүлье, зарим хүмүүст хариуцлага тооцъё гэсэн хүсэл байгаа. Нийт сонгогчдын 15 хувь нь санал гаргасан тохиолдолд эгүүлэн татаж болно. УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд эгүүлэн татна гэж оруулсан. Энэ амьдралд хэр хэрэгжих вэ.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хариуцлагагүй байдлын үлгэр жишээ нь УИХ. Өнөөдрийн ирцийг хар. Байнгын хороо, чуулганы хуралдаан цагтаа эхэлдэггүй. Үүний цаана хариуцлага байхгүй учраас хурлаа тасалж байна. Гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй бол дахиж нэр дэвшихгүй байх, намаасаа хариуцлага хүлээх, цалингаасаа хасуулах хариуцлага баймаар байна. Тэгэхгүй бол хариуцлагагүй байдал улам лавширна.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавьж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597..
2016-04-15
хараа:
Төсвийн мөнгийг төмөр болгоод түмэн олноо хуурсаар байна.Цаг барьдаггүй цалин авдаг төрийн түшээдийг сонгохоо болио
2016-04-15
Ундрал:
Сонгуульд сонголт хийснийхээ төлөө уйлаан майлаан болохын нэр бишээ. Энхбаяртай байхад эмгэнээд гашуудсан нь хэзээ билээ.Хэдий болтол АН д итгэхийм бэ дэмжих билээ.Хааны алба халаатай.
2016-04-15
Хараа:
Халаглан гомдсон иргэд хотоор нэг байхийм,ханаж цадахгүй дарга нар их хуралаар нэг байхийм,өвдөж хавдсан иргэд халдвартаар нэг байна..Хариуцлагагүй байдлын золиос нь үр хүүхдэд минь тус байна.Хариуцлагагүй байдлыг халах цаг нь болжээ
2016-04-15
сайхнаа:
УИХ гишүүд үнэхээр хөөнгө болсон ард иргэд яаж амьдарч бгаа нь ердөөч хамаагүй болсон ажилгүйдэл их боллоо
2016-04-15
Чойжил:
Хуралдаа ирж суудаггүй, өөрсдийн эрх ашигт зориулж хуулиа баталдаг, гаргасан алдаандаа хариуцлага хүлээдэггүй байдлыг халъя.
2016-04-15
Чойжил:
Төрийн эрхийг гартаа авчаад хариуцлага алдаад байгаа гишүүдийг эргүүлэн татаж тэр бүү хэл төрийн албанд орох эрхийн хязгаарлах хэрэгтэй.
2016-04-15
Болдтулга:
АТГ-ынхан өөрсдөө авлига авчихдаг юм биш биз? Олон авилга авсан хүмүүсээс яагаад хэн нь ч хариуцлага хүлээхгүй байна,Үүнд АН оролцоо байгаа нь ойлгомжтой...
2016-04-15
баяраа:
атг хан ажилаа хийж чадахгүй бол дараа дараагийн хүндээ суудалаа тавиж огмоор юм да
2016-04-15
Чойжил:
Төрийн түшээд үнэн хариуцлагагүй шүү дээ, Монголын ард түмнийг зөв бодлогоор зөв удирдан залж яваачээ, хариуцлагаа сайжруул.
2016-04-15
СҮХЭРДЭНЭ:
АТГ- УУЖ ИДЭХДЭЭ УУРГЫН МОРЬ УРАГШАА АЛХАХДАА УРГАА ХАД
2016-04-15
сүхэрдэнэ:
АТГ нэг хүний атганд л яваад байх юмаа АЖЛЛАА ХИЙГЭЭЧ АНГАЙГААД Л БХ ЮМ . ХҮЗҮҮГҮЙ ТӨРИН ЭМГЭНЭЛ ГЭЖ ЭНЭ БАЙХДАА.
2016-04-15
БАРХАС:
АТГ-ХАН АЖЛАА ХИЙХГҮЙ УЛС ЭХ ОРОН ХЭЦҮҮ БАЙХАД ХИЙ ЦАЛИН АВААЛ ХЭВТЭЭД БАЙХ ЮМ ОДОО БОЛЬ ...
2016-04-15
БАРХАС:
АТГ АЖЛАА ЗӨВ ОНОЖ ХИЙЛДЭЭ ЯМАР ЗҮЙЛ ДЭЭР ХЭРЭГ ҮҮСГЭХ ЭЭ ШАЛГАХ АА МЭДЭДГҮЙ БОЛОТОЙ ЭНЭ ХЭРЭГЭЭ ШАЛГААЧ ЭЭ
2016-04-15
гэгээ:
АТГ ажилаа хийхийг ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА. ЭНХБАЯРТАЙ болохоор секунт долийн хурдаар ажилаад л бусадтай нь болхоор хараагүй, сонсоогүй юм шиг л өнгөрөөх юм.
2016-04-15
ХАС:
ХҮЗҮҮГҮЙ НӨХӨР ЭНЭ АСУУДАЛГАА ШАЛГААЧ БАТТУЛГА ЭНХБАЯР ХОЁРЫГ ШАЛГААХ ӨӨР ЮУ БАЙНА АА. АТГ ГАЗАР ГЭЖ АРЧААГҮЙ НОВШНУУД ЮМ АА
2016-04-15
ГЭГЭЭ:
АТГ хууль дүрммийнхээ дагуу ажилаа хийж байна гээд л зарлаад байдаг яасан АТГ ажилаа хийгээч ээ нөгөө хэн гэдэг билээ Энхбаяр билүү тэр хүний араас л хөөцөлдөөд байдаг газар юм аа даа АТГ нь
2016-04-15
Баагий:
хөөрхий Нөгөө Баттулга Энхбаяр Гансүхийг шалгаад л байсан иймэрхүү хүмүүсээ энэ тэнэг Элбэгдорж нь шалгаач арчаагүй новшнууд юмааа
2016-04-15
ГЭГЭЭ:
НӨГӨӨ АТГ НЬ АЖИЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ ГЭТГ ГЭДЭГ НЭРТЭЙ БОЛСОН ГЭЭД БАЙСАН ЭНЭ НЬ ҮНЭН ЮМ БАЙНА Л ДАА ЭНХБАЯРЫН АРААС Л ХӨӨЦӨЛДӨӨД БАЙДАГ БУСДЫГ НЬ БОЛХООР БАЙХГҮЙ АТГ-ЫН АРД ХЭН БАЙГАА НЬ ИЛТ ХАРАГДААД БАЙНА АА. ЭРХМЭЭ
2016-04-15
baagii:
АТГ газар шалгаач ээ энэ хүмүүсээ Ганц Энхбаяртай тэмцэх газар гэдэг нь үнэн юм аа
2016-04-15
Зочин:
Оймсны түрүүнд хавчуулагдчихаад хариуцлагагүй байж болно гэж бодоод байна уу, тальтираа бацаан.
2016-04-15