Халууны улмаас 100 хүн амиа алджээ
2016-04-18

Энэтхэгийн төвийн хэсэгт энэ сарын эхээр хэт халж эхэлсэн билээ. Тэгвэл халууны улмаас 100 орчим хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Нью Дели, Патна, Нагпур, Колката болон Куттач хотод өдөртөө 45 хэмээс дээш халуун болж байна.

 

“Халууны улмаас ундны усны хомсдол үүсч, халдварт өвчнүүд дэгдэж байгаа” тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна. Хэт халуун ирэх наймдугаар сар хүртэл үргэлжлэхийг АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс сануулжээ.

 

Энэтхэгийн төвийн хэсгээр хэт халж байгаа бол зүүн мужуудад энэ сарын сүүлээс борооны улирал эхлэх гэнэ. Өнгөрсөн онд тус улсын хэмжээнд хэт халууны улмаас 2540 хүн амиа алдаж, сая орчим хүн наранд цохиулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин