Жон Легенд охинтой боллоо
2016-04-18

 

“Оскар”-ын шагналт дуучин Жон Легенд охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард эхнэр, загвар өмсөгч Крисса Тейганыг жирэмсэн болсон хэмээн мэдэгдсэн юм.

 

Хос энэ сарын 14-нд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ талаар дуучин залуу инстаграмдаа “Би бяцхан сахиусан тэнгэрийг хараад сууж байна. Ямар хөөрхөн, ямар эгдүүтэй юм бэ” гэж бичжээ.

 

Шинэхэн ээж Крисса инстаграмдаа “Бяцхан Жон хажууд унтаж байна. Аавтайгаа тун адилхан” гэсэн байна. Хос охиндоо Луна Саймон Стефан гэх нэрийг хайрлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин