Эшли Коул хүүтэй болжээ
2016-04-18

Хөлбөмбөгчин Эшли Коулийн найз бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд төрж тэд хүүтэй болжээ. Коул хоёр жилийн өмнөөс Шарон Кани гэх бүсгүйтэй болзох болсон юм. Хос өчигдөр Лос Анжелес хотноо салхилж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эшли хүүгээ Лаурн хэмээн нэрийджээ.  

 

Хэвлэлүүд хосыг өнгөрсөн оны сүүлээр болздог гэдгийг мэдсэн бөгөөд Канигийн бие давхар зургийг авч чадаагүй билээ. “TMZ” сайт “Эшли гэр бүлээ авч үлдэхийн тулд дэндүү болгоомжтой хөдөлж байна” гэж бичжээ. Тамирчин эр өмнө нь дуучин Шерилтэй гэрлэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин