Кассын системийн ухаалаг хувьсалд нэгдээрэй
2016-04-18

        Монгол Улс иргэддээ нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал олгож эхлээд даруй дөрвөн сар боллоо. НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд баримт хэвлэх зайлшгүй шаардлага тулгараад буй. Гэвч зах зээл дээр борлуулагдаж буй кассын машин аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн “хангаж” чадахгүй байгаа аж. Учир нь хямд үнэтэй кассын машин зөвхөн нэг л төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан бол өртөг өндөртэй кассын машиныг худалдан авахад бэрхшээлтэйгээ байгааг бизнес эрхлэгчийн төлөөлөл илэрхийлжээ.

        Тэгвэл энэхүү хүндрэлээс гарах гарцыг “Kaizen Mongolia” компанийн зүгээс олгож байгаа аж. Тус компани 2013 оноос Эгүлэн буюу ухаалаг кассын системийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд iOS системд тулгуурлан "iRestaurant", "iStore", "iSalon", iHospital зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Эгүлэн төслийн дээрх бүтээгдэхүүнүүд НӨАТ-ын баримтыг хэвлэхээс гадна бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэх ач холбогдолтой.

        Тухайлбал, бизнес эрхлэгч энэхүү программын тусламжтайгаар өөрийн аж ахуйн нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг алсын зайнаас удирдах боломжтой гэнэ. Мөн аж ахуйн нэгжийн хэсэгчилсэн тайланг гаргана. Тодруулбал, бизнес эрхлэгч өөрийн аж ахуйн нэгжийнхээ тайланг хугацаагаар, ажилтны борлуулалтаар болон өртөгөөр нь шууд гаргах боломжтой. 

 

       Үүнээс гадна аж ахуйн нэгжийнхээ бүтээгдэхүүний бүртгэлийг цахим системд шилжүүлэх боломжийг давхар олгожээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч өөрийн аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг алсын зайнаас удирдахын сацуу бараа бүтээгдэхүүний бүртгэлийг хийж, шаардлагатай байгаа бүтээгдэхүүний жагсаалтыг шууд гаргах боломжтой. Товчхондоо, богинохон хугацаанд бизнестээ анализ хийх боломжтой гэсэн үг.

        Зөвхөн iOS системд тулгуурлан бүтээсэн нь мэдээллийг аюулгүй байдалтай салшгүй холбоотой аж. Тодруулбал, iOS системд гаднын вирус нэвтэрдэггүй учир ийнхүү гол сонгох шалтгаан болсон байна.

        Энэхүү бүтээгдэхүүнийг НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжсэнтэй холбогдуулан зохион бүтээгээгүй гэдгийг инженерүүд нь онцолж байлаа. Эгүлэн төслийн бүтээгдэхүүнийг ашиглан бизнес эрхлэгч нь өөрт шаардлагатай байгаа мэдээллийг цаг алдалгүй, тов тодорхой авах боломжийг бүрдүүлэх үүднээс зохион бүтээсэн аж. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн үр шимийг өдгөө 80 гаруй аж ахуйн нэгж хүртээд эхэлжээ.

Товчхондоо, Эгүлэн төслийн хүрээнд хэрэгжиж буй дээрх бүтээгдэхүүнүүд бусад системээс ялгарах олон давуу талуудыг агуулдаг ба удирдлага, хяналт, санхүүгийн бүртгэл, тооцоо гаргах болон бусад шийдлүүдийг багтаасан цогц систем аж.

Дашрамд дурдахад, энэхүү бүтээгдэхүүн нь Монголдоо анхдагч төдийгүй дэлхийн стандартад нийцсэн аж.

 

Холбогдох утас:  86023000, 86024000, 88021000

Web site: http://www.egulen.mn/

Facebook page: Эгүлэн – Ухаалаг кассын систем

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Идэх хоол гээд бүх юмных нь үнэ өсгөсөн энэ хуулийг дэмжээд бичээд байгаа тэнэгүүдийг ер ойлгохгүй юм. Юу нь сайхан байна. Бидний төлсөн тэр их татвар хаачаад байна. Ёроолгүй уут руу юүлж байгаа мэт алга болох юм. Идсэн талх уух усандаа хүртэл нэмүү татвар төлж байхад цадахгүй улам сороод байна. Ардын амьдралыг жижиг аж ахуй нэгжүүдийг чадваргүй болгосон энэ хуулиа болиочээ.
2016-06-10
zochin:
Үнэн шүү компаниуд элгээрээ хэвтээд шүд хаалгаа барьж байна. Төлөхгүй газрууд зөндөө байна. Өчигдөр хэдэн газраар орлоо Талим нүдний шилний газар, degfm шүдний эмнэлэг, оюун ухааны академи, home plaza 2ийн дээд давхарт байрлах цахилгаан бараа бүгд баримтгүй байхын эхэлж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд хохирч байна шүү
2016-06-09
TG:
Цахим гэхийг УХААЛАГ гээд солиороод байх юм аа, манайхан
2016-06-08
Зочин:
баримт дээрээ өөр бараа материалын нэр оруулан, мөн үнийн дүн зөрүүтэй гээд орохгүй байгаа хэнд хандах вэ? Худалдагч нь заримдаа машин ажилгүй байна гээд баримт өгөхгүй
2016-06-06
зочин:
ene n her hyamd yum
2016-06-03
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-04
erhem hundet uhernuudee umbuuu uu:
BI TATVARAA AA TULUH YOSTOI UUNIIIGEEE CH UHAARAHTAIGAA HARIN HEN NEGNI ZOHIOSON PROGRAMM ASHIGLAAD SAR BUR MUNGU TULMUURGUI BNA BYTSHAN SHIMEGCH TEJEEH SONIRHOL ALGAA ZUGEER L TATVARAA TULII TEHU
2016-04-30
Зочин:
Энэхүү бүтээгдэхүүнийг НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжсэнтэй холбогдуулан зохион бүтээгээгүй гэдгийг инженерүүд нь онцолж байлаа. Эгүлэн төслийн бүтээгдэхүүнийг ашиглан бизнес эрхлэгч нь өөрт шаардлагатай байгаа мэдээллийг цаг алдалгүй, тов тодорхой авах боломжийг бүрдүүлэх үүднээс зохион бүтээсэн аж.
2016-04-25
Зочин:
СУГАЛААНЫХАА ЦИФРЫГ ТОМООР БИЧИХ ХЭРЭГТЭЙ, ХАРАГДАХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ.
2016-04-22
zochin:
heden hog avchraad arai gej togtoj bgaa aj ahuin negjuudee zasag turteigee niilj shulhaa boliochee naad hed chini elgeeree hevtlee
2016-04-19