Шинэ эвсэл ба “хуучин хүү”
2016-04-19

МАН-аас өрх тусгаарласан МАХН буцаж ирлээ. Сонгуулийн жил улс төрийн намууд эвсч болохоос нэгдэж болохгүй хуультай. Тиймээс хоёр нам эвсч сонгуульд оролцоод цаашдаа нэгдэхээр асуудал эрэмбэ дараалалтай үргэлжлэх нь. Ер нь МАН, МАХН эвсэх, нэгдэх асуудал аль эртнээс яригдсан, шинэ зүйл биш. Хоёр намын удирдлагууд цаанаа яриа тохироо хийж, цаг нь ирэхээр ил гарч байгаа нь энэ. Сонгуулийн цикль улстөрчийг хүссэн ч, эс хүссэн ч нэгтгэх, ойлголцоход хүргэж байгаагийн илрэл. МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хоёр улс төрийн хүчнийг сонгуульд эвсэл болгон оруулах нь хэн хэндээ хожоотой тохироо.

 

МАН, МАХН сонгуульд 51:25 гэсэн квоттойгоор эвсэхээр тохирчээ. Эвслийг МАН-ын дарга М.Энхболд тэргүүлэх бол эвслийн Удирдах зөвлөлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр удирдах аж. Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтанд 10 нэр дэвшигч буюу нийт 25. МАН тойрогт 33, жагсаалтад 18 нийт 51  хүнийг тус тус нэр дэвшүүлэхээр ярилцсан байна.

 

Энэ удаагийн сонгуулийн дүн аль нэг улс төрийн хүчин олонх, эсвээс олон суудалтай болохыг шийдэхийн зэрэгцээ улс төрийн ууган хүчин хэмээн цээжээ дэлддэг  МАН нь том, намын дарга нь лидер эсэхийг бас “шалгана”. Тиймээс ч М.Энхболдын хувьд намаа сонгуульд хэрхэн зохион байгуулж амжилттай оролцуулах вэ гэдэг өөрөөс нь болон тойрон хүрээлэгчдээс нь хамаарах асуудал. М.Энхболд төдийгүй МАН-ын гишүүдийн дийлэнх нь МАХН-тай эвсэхийг илүүд үзсэн бололтой. МАН дангаар сонгуульд өрсөлдөж болох ч угшил нэгтэй МАХН-д оноо алдах асуудал үүсээд байсан. Харин одоо эвссэнээр оноогоо бусдад алдахгүй, харин ч нэмэгдэх талтай гэж тооцсон байна.

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ирэх он жилүүдэд өөдөөс нь ирэх хууль хяналтынхныг сөрж гарах “тусгай хамгаалалт”-д орлоо гэж зарим ажиглагчид үзэж байна. Өөрөө ч, гишүүд нь ч  авлига, хээл хахуулийн асуудалд орооцолдон,  үйлдэл дээрээ баривчлагдан саатуулагддаг үзэгдэл МАХН-д өнгөрсөн хугацаанд байнга үргэлжилсэн. Харин МАН-тай эвсэх гэрээнд энэ талаар цагаан дээр хараар, наад захын бичиг үсгийн боловсролтой хүн уншаад ойлгогдохоор заалт тусгасан байна лээ. Эвсэх тохироонд “Улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө хамтраад сонгуульд орж байх үед эвслээс нэр дэвшигч аль эсвэл нэг субьектийг нь хууль хяналтын байгууллагын зүгээс зогсоох, оролцуулахгүй байх гэсэн оролдлого гарах юм бол хоёр нам хамтарч тэмцэнэ” гэдгийг онцолжээ.  

 

Хоёр намын эвсэл сонгуулийн дараагаар нэгдэх замаар үргэлжлэх юм билээ. Тиймээс МАН, МАХН эвссэнээр УИХ-ын болон орон нутгийн сонгуульд амжилттай оролцох боломжтой, цаашлаад ялалт ч ойрхон байгаа гэж урьдчилан тооцжээ.

 

МАХН-ынхан сонгуулийн жилээр МАН-тай эвсэхийг алга ташин хүлээж авч байхад “дангаараа сонгуульд оролцсон бол  нэр цэвэр ялсан ч, ялагдсан ч нэр цэвэр” гэж сэтгэл дундуурхан гишүүн ч МАН-д байна.

 

МАН, МАХН-ын эвсэх эсэх нь олон нийтийн дунд ердийн л үзэгдэл. Сонгуулийн жилийн өмнө хойно улс төрийн намууд эвсч л байдаг. Угийн л угшил нэг намынхан, эвсэх нь зөв гэх хэсэг байхад Н.Энхбаяр сонгуулийн дараа албан тушаал булаацалдан урваж шарваж дэглэнэ гэх зарим ч байна лээ. Нэгэнтээ хоёр нам эвсч сонгуульд оролцоно гэсэн сургаар сошиалаар ч шуугиад эхэлсэн байна лээ. “Энэ хоёр чинь цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж, нар хамбыг нохойд өгч, нандин чавгаар тэвэг өшиглөж явсийн” гээд шүлэглэх нэгэн байхад АН-ын асуудал үүгээр цэгцэрлээ, одоо Э.Бат-Үүл УИХ-д байтугай нийслэлд гацаагүй гарч ирнэ” гэх мессэжүүд хөвөрсөөр.

 

МАН, МАХН-ын эвслээ бага хурлаараа баталгаажуулна. МАН-ын бага хурал өчигдөр хуралдаж шийдэлдээ хүрсэн байх. Харин өнөөдөр МАХН-ын бага хурал товлогдсон. Бэлэн болсон сценари дээр хурлын дэг явагдана. Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш анх удаа улс төрийн ууган хүчин МАН сонгуульд эвслээр оролцож байна. Харин ялах, ялагдах эсэхийг сонгогчдын мэргэн сонголт л шийднэ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-24
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-24
Батаар:
Төв халх эрчүүд урагшаа
2016-04-20
Зочин:
Энэ Энх_ та нар Монглыг минь авааад явах юм бишүү,Төв халх монголын төрийг барих цаг болсон.
2016-04-19
Зочин:
Энхбаяр их хэцүү байдлаас болсоод ирлээ аргагүйл хулгайч нараасаа тохой өндөр хүн юм
2016-04-19
bumbar:
2 nam negdej zow shiidwer gargalaa
2016-04-19
лхагва:
Нэг нь авилгалын загалмайлсан эцэг нөгөөдөх нь газрын наймаачин 2-уулаа муур багш цолтой урт шар дээлт хочтой буг чөтгөр 2 нийлж төрийн толгойг залгихаар шийдлээ дээ Монгол түмний минь зая хийморь яачих нь энэ вэ?
2016-04-19
Зочин:
МАН буруу л юм хийж байна даа. Намбарын хүүд самруулна даа
2016-04-19
bumbar:
enhbayr uls ornoo awaad ywchih chadal tenheete hvn shvv dee
2016-04-19
Зочин:
Энхбаяр АН-ийг будаа болгосон шигээ МАН-ыг будаа болгоно доо ха ха
2016-04-19
zochin:
Muu avilgalchi nar gald shataj dald orooroi
2016-04-19
Зочин:
evtei baihdaa l hychteig amidral haruullaa...tyyh ch gerchilne
2016-04-19
BUMBAR:
ENHBAYR SOGOOS IREED L NAMIIG NEGTGEJ CHADLAA EH ORNOO ONDIILGOH TSAG IREED BN AMJILT
2016-04-19
Зочин:
Зөв шийдвэр гаргажээ амжилт хүсье. дэмжинээ
2016-04-19
zochin:
MAN UURD BARTAI
2016-04-19