Цахим худалдаа хийхэд хялбар боллоо
2016-04-20

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголбанк өнөөдөр Банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах системээ нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монголын банкны холбооны төлөөлөгч, “Картын нэгдсэн сүлжээ”-ний шууд оролцогч болох, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк, Капитал банк, Хас банк, ХААН банкны төлөөлөл оролцлоо.  

 

Банк хоорондын цахим үйлчилгээг нэвтрүүлснээр цахим худалдаа эрхлэгч нь бараа, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, зах зээлээ тэлэх зэрэг эерэг нөлөөтэй аж. Мөн иргэд ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа, үйлчилгээний төлбөрөө интернетээр шимтгэлгүй төлөх,  иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрэх өргөн боломж нээгдлээ.  

 

Банкуудын хувьд бэлэн бус төлбөр тооцооны системд төлбөрийн шинэ суваг нэмэгдсэнээр олон улсад хурдацтай хөгжиж байгаа цахим худалдааны төлбөр тооцоог иргэдэд  найдвартай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна. Цаашид, Монголбанк нь дэлхийн шилдэг төлбөрийн системийн технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж буй аж.

 

Shuud.mn
Сонин хачин