Өнөөдөр захууд амарна
2016-04-21

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдөр эхэлж, маргааш үргэлжилнэ.

Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу өнөөдөр болон маргааш томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр өдрүүдээс хойш ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин