Ганцхан минутын дотор нүдээ амраах арга
2016-04-21

Ганцхан минутын дотор нүдээ амраах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Эгц харж суугаад нэг нүдээ ань. Үргэлжлэх хугацаа 30 секунт. Нэг нүдээ аних үедээ нөгөө нүдээ хөдөлгөхгүй байхыг хичээгээрэй. Энэхүү дасгалыг хийснээр таны нүд амрах болно.

 

Алхам №2

 

 

Нүдний дор буюу шанааны ясны харалдаа хуруугаараа зөөлхөн ил. Илэх үед өвдөж байвал таны нүд аргаж, ядарсан байна гэсэн үг. Нэг минутын турш заасан цэгт иллэг хийснээр таны ядаргаа тайлагдах болно.

 

Алхам №3

 

 

30 секунт нүдээ ань.  Дараа нь 30 секунт алсыг харах хэрэгтэй. Энэ арга таны харааг сайжруулах дауу талтай.

 

Алхам №4

 

Нүдээ хагас ань. Энэхүү арга нүдний хорыг гадагшлуулдаг байна.

 

Алхам №5

 

Нэг минут нүдээ чанга анихад нүд гайхалтай амардаг.

 

Алхам №6

 

Зурган дээр заасан цэгийн байрлалын дагуу нүдэндээ иллэг хийх. Иллэг хийсний дараа таны нүд гайхалтай амарсан байх болно.

 

Алхам №7

 

Өдөрт нэг удаа нүдэндээ хүйтэн жин тавьж сураарай.

 

Алхам №8

 

Өдөрт 8-10 ус аяга уух нь биед эерэгээр нөлөөлөх болно. Ус таны нүдийг чийгшүүлэх болно.

 

Алхам №9

 

Хэрвээ таны нүд аргаж өвдөх, хараа гэнэт муудах зэрэг шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид заавал үзүүлээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
d.ganzorig:
Bi nvdendee uh hairtai. Minii nvd owdson bol bi shuud emnelegt vzvvleh baisan.saw mine vhsen bi eejteigee amidardag.
2016-04-21