Хятадын интернэтийн од сануулга авчээ
2016-04-21

Хятадын твиттер гэгддэг вейбо нийгмийн сүлжээний од 29 настай Папи Жиан цагдаагийнхнаас сануулга авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ сарын 11-18-ны хооронд вейбодоо таван бичлэг тавьсан аж. 11 сая дагагчтай Жиан бичлэг бүртээ хараалын үг хэлж, уур бухимдлаа илэрхийлжээ.

 

Цагдаагийнхан Жианыг олон нийтийн сүлжээг буруугаар ашиглаж, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн буруутгаж, өчигдөр гэрийнх нь хаягаар албан бичиг хүргүүлсэн байна. Жиан “Би дахин олон нийтийн сүлжээнд хараалын үг хэлсэн бичлэгээ нийтлэхгүй” гэж вейбодоо бичжээ. Уг шаардлагыг нь зөрчсөн тохиолдолд Жианы вейбог хаахыг цагдаагийнхан сануулсан байна.

 

Си Зиньпин энэ сарын эхээр интернэтийн тусламжтай үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох шийдвэр гаргаж, эхний ээлжинд хамгийн дагагчидтай блогчдод сануулга өгөхийг цагдаагийнханд даалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин