Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулахыг хүсэв
2016-4-21

 

Улаанбаатарт нээлтээ хийж буй АСЕП буюу Ази-Номхон далайн парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочинд АСЕП-ийн уулазлтад хүрэлцэн ирсэнд баяр хүргэж тавтай морилохыг урилаа. Тэрээр бас Итали нь Европын холбооны гишүүн орны хувьд Монгол Улсын зүгээс гаргасан санал санаачлагуудыг олон улсын түвшинд дэмжин ажилладагт талархал илэрхийлсэн юм.

 

Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол-Италийн харилцаа маш бат бэх бөгөөд олон улсын хэмжээнд болон НҮБ-ын хүрээнд бие биеэ дэмжин ажилладагт талархалтай байдгаа хариу илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний өмнөх АСЕП-ийн 8 дугаар уулзалтыг эх орондоо, Милан хотод хийлгэж байсан эрхэм Пьетро Грассо энэ удаа Улаанбаатарт хүрэлцэн ирж туршлагаа хуваалцаж байгаад баярлаж буйгаа мөн хэллээ.

 

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд гаргасан Ерөнхийлөгч таны гавьяаг би өндрөөр үнэлдэг. Би 43 жилийн турш шүүгчээр ажиллахдаа авлигын эсрэг ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байна. Саяхан мөнгө угаах болон санхүүгийн хуурамч тайлан, баланс гаргахын эсрэх хууль, тогтоомжийн төслийг өргөн барьсан. АСЕМ, АСЕП-ийн уулзалтыг Монголд хийж байгаа нь Ази-Европыг холбох, түүний дотор Монгол-Италийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.

 

Тэрээр мөн “Итали Улс нь Монгол Улстай арьс боловсруулах, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, аюулгүй түгээлт, уул уурхай, харилцаа холбоо, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах боломжтой. Марко Пологийн үеийн торгоны замыг бодитоор сэргээж, Ази-Европ, Итали-Монголыг холбох боломжтой. Итали нь Европдоо ногоон эрчим хүчний чиглэлээр тэргүүн байр эзэлдэг. Нар, салхины эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллах боломж нээлттэй харагдаж байна.

 

Мөн соёл, боловсролын талаар хамтран ажиллах боломжтойгоо Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн. Монголоос олдсон олдворуудыг музейд байршуулах, тэдгээрээс Италийн иргэдэд үзүүлж сонирхуулах, олон нийтэд дэлгэх талаар хамтарч ажиллах боломжтой. Монголын дуурийн дуучдыг Италид бэлтгэх чиглэлээр Соёлын яамд хооронд тохиролцоонд хүрсэн.Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулах боломжийг нээж өгөхийг хүсч байна” гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд “Хоёр орны харилцааг бэхжүүлэх талаар таны хэлсэн зүйлүүдтэй санал нэг байна. Бидний зүгээс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Италийн Ерөнхий сайд ирж оролцоно гэж хүлээж байгаа. Миний халуун дотно мэндчилгээг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллад дамжуулж өгөхийг хүсье. Монголд тавтай морилохыг дахин ерөөе” гэлээ.

 


Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жуулчдын нэрээр италийн мафиудаас орж шрэхгүй гэсэн баталгаа алга.визтэй байсан нь дээр шүү дээ
2016-04-21
Зочин:
Пэээ чи одоо хэдэн амьтан бэ. 60 аад оны юм яриад...
88671597.88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-21
Зочин:
egiin goliin stantsiig oros bariulahgui geed shiidvel erdenet ovootiin tumur zamiin tosol hunderne
2016-04-21
Зочин:
Ерөнхийлөгчөө хариуд нь монголчуудыг Итали улсад буюу Шенгений орнуудад визгүй зорчуулах талаар санал тавиарай.
2016-04-21