Хотын дарга хууль бус шийдвэр гаргасан уу
2016-04-22

09.00 цагт: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС ТӨХК-ийн байранд болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр оролцож илтгэл тавина. 


09.30 цагт: Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтаар үүсэн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.


10.00 цагт: "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" Хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд эхэлнэ. 


11.00 цагт: Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тариалалтыг дэмжих зорилготой "Монгол тариалан" дэд хөтөлбөр батлагдсан тухай болон хаваржилт, мал төллөлт, малын хорогдлын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын танхимд болно.


12.00 цагт: Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулган Монголын хүүхдийн ордонд болно. 


12.00 цагт: Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно. 


12.00 цагт:  АН-ын “ Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн автор, доктор Ж.Батболд мэдэгдэл хийнэ.


14.00 цагт: Нэрт найруулагч Бадраагийн Бадрууган агсны нэрэмжит "Анхны бүтээл-7" радио дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын наадмын шагнал гардуулах ёслол СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн ДЕБЮТ кино театрт болно. 


14.00 цагт: "Blue sky" зочид буудалд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал эхэлнэ.


15.00 цагт: "Итгэлийн танхим" ТББ-аас СХД-ийн ЭМТ-ийн харьяа "Баянхошуу" салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсанаа хүлээлгэн өгнө. хаяг: СХД-ын 9 дүгээр хороо. Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд Баянхошууны эмнэлэг. 


18.30 цагт: МУЭХ-ны шилдэг уран бүтээлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан О.Энхтайваны "Эхлэл рүүгээ яарсан төгсгөл" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "976 Арт" галерейд болно.

 
Shuud.mn
Сонин хачин