Олимпийн бамбарыг асаалаа
2016-04-22

 

Бразилийн нийслэл Рео де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах зуны XXXI олимпийн бамбар асаах ёслол өчигдөр Грекийн олимп ууланд болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Галт бамбарыг асаах ёслолын үеэр Бразилийн жүжигчин Катерина Леха Грекийн домогт эмэгтэйн дүрд хувирч, нарны гэрлээр бамбар асаажээ. Жүжигчин бүсгүй бамбарыг дэлхийн аварга гимнастикч Элефтериос Петруниаст шилжүүлэн өгчээ.

 

Олимпийн бамбар энэ сарын 28-ныг хүртэл буюу зургаан өдрийн турш Грекийн нутгаар аялна. Бамбар 12 мянган хүнээр өртөөлөн ирэх наймдугаар сард Маракана цэнгэлдэх хүрээлэнд очсноор уг ёслол өндөрлөх билээ.

 

Зохион байгуулагчид “Реогийн олимпийн бамбар тэнгэрээр аялахаас гадна далайн ёроолд очно. Бамбар 83 хотоор аялаад тавдугаар сарын 3-нд Рео де Жанейро хотноо хүрэлцэн ирнэ” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин