АЕПТ-ийн чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд нээлээ
2016-04-22

Гэрэл зургийг MPA.MN

 

Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотод болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордны их танхимд эхэллээ. Уг уулзалтад 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна. Тэд “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг асуудлыг  хэлэлцэхээр хуран  цуглаад байна.

 

 Энэхүү уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ:

 

...Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ. 

 

Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна. 

 

...Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 

 

Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно... гэдгийг онцлов.

 

Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу энэ уулзалтаас батлан гаргах  Тунхаглалыг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах аж.

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ 202.9.40.69 эрvvл хvн биш бна.Шар хаданд очиж vзvvлээ.АН ыг муулахын тулд л хамаг сэтгэлээ чилээдэг галзуу чууд олон бна.Тэд нар чинь л естой Монголын дайснууд шvv дээ.Монголын ард тvмэн сайхан ардчилалтай амьдрал нь есеж дэвжчих вий гэхээс айдаг Монголыг дандаа гуйлгачин байдалд байлгах гэсэн хvмvvc АН ыг муулдаг нь тодорхой
2016-05-02
Зочин:
ХАА ОЧИЖ МАН МАХН ХОЁР АРДЧИЛСАН НАМ ШИГ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ УРЬЖ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ МӨНГИЙГ ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАРААР НЬ ЗАРЛАГАДАЖ БАЙГААГҮЙ. СОНГУУЛИАР АРДЧИЛСАН НАМЫГ ЗАЙЛУУЛБАЛ ТААРНА.
2016-04-24