ЭЕШ-ийн бүртгэл маргааш дуусна
2016-04-24

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-ны 18.00 цагт дуусна хэмээн  Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. Одоогоор бүртгэл 85 хувьтай явж байна. 

 

Энэ жил сонсох чадварын сорил нэмэгдэж буйтай холбогдуулан шалгалтын байруудад хэрэгцээт тоног, төхөөрөмжийг суурилуулж дуусчээ. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах юм байна.

 

Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин