Келли Кларксон хүүтэй боллоо
2016-04-25

“Америкийн шүтээн” шоуны анхны ялагч, дуучин Келли Кларксон өнгөрсөн пүрэв гаригт амаржиж хүүтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан хүүтэй болсноо фэнүүддээ дуулгаснаас гадна хүүгийнхээ гэрэл зургийг байршуулжээ.

 

 

Хүүгийн зургийг оддын гэрэл зурагчин Коби Браун авчээ. Тэрбээр хүүгийн гэрэл зургийг блогтоо байршуулаад “Жинхэнэ аз жаргал” гэж бичжээ. Келли хүүдээ Александр Влаксток гэх нэрийг хайрласан байна.

 

Дуучин бүсгүй 2013 онд Брэндон гэх залуутай гэрлэсэн юм. Хос өнгөрсөн оны эхээр Саванна гэх охинтой болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин