Чингисийн талбайд ”Нээлттэй өдөрлөг”-тэй
2016-04-27

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгосон. Энэ өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг"-ийг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулна.

 

 

Тус өдөрлөгийн үеэр нийгмийн хамгааллын салбарын талаарх мэдээ, мэдээлэл өгөх, салбарын үйлчилгээг нэг дор авах боломжтой юм. 

 

Нээлттэй өдөрлөг 10.00 цагт эхэлж, 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин