Туршуул хэмээн залуусыг цаазалжээ
2016-04-28

Иракийн хэт даврагч “Халифын вант  улс” бүлэглэл өчигдөр 20.00 цагийн орчимд 10 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид туршуул хийсэн хэмээн 20 орчим насны хоёр залууг цаазалж буй нь бичигдсэн байна.

 

Амиа алдсан залуус өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус бүлэглэлд элссэн гэнэ. Тэднийг Иракийн Засгийн газрын захиалгаар бүлэглэлд элсэж, нууц мэдээлэл задруулдаг байсан хэмээн буруутгажээ. Цаазын ялыг Сирийн Ракка хотноо үйлдсэн юм.

 

Нэгэн хэт даврагч бичлэгийн төгсгөлд “Хараал идсэн Есүс. Чиний шүтэн бишрэгчид яг чам шиг амиа алдах болно. Мөн туршуул хийсэн бүхэн чам шиг хөөрхийлөлтэйгөөр амиа алдах болно” гэж хэлжээ.

 

Залуусыг цовлоод дараа нь толгой тус газар руу нь буудан хороосон байна. Хэт даврагчид сүүлийн үед цаазын ял гүйцэтгэхдээ барьцааны иргэдийг яг Есүс Христ шиг модонд цовдолж, дараа нь хороодог болсон билээ. Мөн Сири болон Иракт үйл ажиллагаа явуулж буй Христийн сүмийг шатааж, гишүүдийг хороох болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол:
үнэхээр харгис юмаа...монгол шиг тайван эх оронд төрөөс нь тэрбумтангууд тодроод ,давраад байх юм..
2016-04-28
answer:
httpwww.dailymail.co.uknewsarticle-3561738Two-spies-crucified-shot-head-deaths-recorded-handgun-mounted-cameras-look-like-video-game-latest-ISIS-executions.html
2016-04-28
хах:
холбоос нь байна уу
2016-04-28
answer:
httpwww.dailymail.co.uknewsarticle-3561738Two-spies-crucified-shot-head-deaths-recorded-handgun-mounted-cameras-look-like-video-game-latest-ISIS-executions.html