Пуужингийн туршилт нь бүтэлгүйтжээ
2016-04-29

Хойд Солонгос өчигдөр дунд тусгалын хоёр ширхэг пуужин харвасан ч бүтэлгүйтсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Солонгосын хойгийн дэргэд байрлах “Вонсон” цэргийн баазаас хоёр пуужин харвасан байна. Эхний пуужинг 6.00 цагт харвасан бөгөөд хоёр дахь пуужинг 19.24 цагт харважээ. Уг пуужингууд 3000 км-ийн цаана хүрэх чадвартай гэнэ.

 

Пентагон “Пхеньяны харвасан пуужин амжилтгүй болсон. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулынхан баталж байна” гэж мэдэгджээ. Өнгөрөгч амралтын өдөр тус улс шумбагчаас пуужин харвасан. Мөн энэ сарын 15-нд Хойд Солонгосын мөнхийн удирдагч Ким Ир Сений төрсөн өдрөөр “Мусудан” гэх пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон юм.

 

Пхеньян тун удахгүй тав дахь туршилт хийнэ хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
com:
Odoo bolimoor yum. Puujin harvaj chadahgui baij ustorogchiin bombogtoi bolno gej yu baihav. Hudlaa helberdsen ni haragdaj bna daa
2016-04-29