Беойнси нөхрөөсөө сална
2016-04-29

Дуучин Бейонси шинэхэн уран бүтээлээрээ дамжуулан нөхөр Жей Зигээ нууц амрагтай гэсэн юм. Тэрбээр дууныхаа үгийг өөрөө бичсэн юм. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр охин Блютэй авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад “Бид л хамт байхад болно” гэж бичжээ.

 

Уг зурган дээр дуучин бүсгүй хуримын бөгжөө зүүгээгүй гарсан байна. Дуучны дотны найз “TMZ” сайтад “Бейонси нөхрөөсөө сална. Энэ шийдэгдсэн асуудал. Тэдний харилцаа нэгэнт хөрсөн. Хамт амьдрахаа болиод бараг гурван сар өнгөрч байна” гэж ярьжээ. Мөн Жей Зи хуримын бөгжгүй зургаа инстаграмдаа байршуулаад “Мэдэхгүй. Утга алга энэ амьдралд” гэж бичсэн байна.

 

Хос 2008 оноос болзож, 2012 оны эхээр гэрлэжээ. Жей Зи эхнэртээ гэрлэх санал тавихдаа таван сая ам.долларын үнэтэй алмаазан бөгж өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Fb hereglech:
Bi ch bas nuhruusuu salna ene ch bas hediinee shiidegdsen Nuhur maani nada 5say dollar bitgii hel 5000tugrugnii ch bugj avch ugch uzeegui ch bi terend hair tai baisan
2016-04-29