Салданагийн дүрсгүй хөвгүүд
2016-04-29

“Аватар” киноны од жүжигчин Зоё Салдана ихэр Бо, Су гэх хүүтэй билээ. Жүжигчин бүсгүй хөвгүүдээ ихэд нууцалдаг юм. Тэгвэл өчигдөр Салдана инстаграмдаа “Дүрсгүй хөвгүүд” гэх тайлбартай хөвгүүдийнхээ зургийг нийтэлжээ.

 

 

Хөвгүүд хөл гаран дээрээ тодруулагч, харандаа болон балаар зурсан байж. Салдана “Бурхан минь би тэднийг хагас цагийн өмнө л усанд оруулсан. Дахиад усанд оруулах хэрэгтэй болжээ” хэмээн бичжээ.

 

Жүжигчний нөхөр Марко Пегего твиттертээ “Хөвгүүдийнхээ бие дээрх зургийг арилгах гэж бараг 20 минут болсон” гэж жиргэсэн байна.

 

Хос 2013 оны есдүгээр сард нууцаар хуримласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин