Г.Эрхэмбаяр аварга Сэлэнгээс нэр дэвших үү
2016-05-02

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр урлаг, спортынхны улс төр рүү цуварч буй жагсаалтыг нэмэхээр шийдсэн тухай яриа гарах болов. Тэрбээр, өнөө жилийн сонгуулиар төрсөн нутаг Сэлэнгэ аймагтаа нэр дэвшихээр болсон сурагтай.

Аль нэг намыг түшиж үү, эсвэл бие дааж өрсөлдөх үү гэдгийг хэлэхэд эрт байгаа ч аваргын хувьд дотроо нэгийг бодож, хоёрыг сэтгэсэн нь дамжиггүй. Тиймдээ ч нутгийн улстөрч ах нартайгаа тойрог жижиг болчихвол үзээд алдахад гэмгүй хэмээн сэтгэж яваа сурагтай.

Аваргын хувьд мэдлэг боловсролын хувьд тийм ч сулхан нэгэн биш. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Удирдлагын академийг Төрийн удирдлага, менежментийн чиглэлээр төгсч, хэдхэн хоногийн өмнө дипломоо гардаад буй будаг нь ханхалсан төгсөгч.

Тиймдээ ч сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээгээд парламентад суулаа гэхэд Дархан аварга шиг төрийн түшээ болохгүй гэсэн үг биш юм. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр их улс төрд хөл тавих том хүсэл өвөртөлсөн бол аваргынхаа дээлийн захыг мушгиад л сууж байхаас өөр яалтай билээ.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Эрхэс
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ л дутаж гэнэ үү, ийм мангар хоосон дагзнууд УИХ-д орвол ОНИГОО болно, арай ч үгүй байлгүй дээ, гэхдээ Сэлэнгэчүүд яаж ч мангартаж болох улс шүү, олигарх, ОФФШОР Баярцогтыг 26 жил тасралтгүй УИХ-д суулгалаа ш дээ.
2016-05-03
seheeten:
arai ch dee.odoo uh hurliin gushuun hen durtai hunii hezee ch hamaagui hiideg ajil mergejil boloo yu.esvel uum baidald oruulj bna gesen msj taraah zorulgotoi bna uu
2016-05-02
zochin:
arai ugui bailgui dee awarga ..!
2016-05-02
Зочин:
Yooyo, ene te1 buhchuudiig odoo bolyo..gai bolj duuslaa sh te..
2016-05-02
Bolimoor ymaa:
Ymar geechiin niigem be? Ee halag gej hairan Mongol bohiin ner sur
2016-05-02
Зочин:
Иймэрхуу мангар гаруудчдээ...,еехен бембегуудээр УИХ яах ч юм билээ?! мммм....
2016-05-02
zochin:
Za bolio
2016-05-02
Зочин:
бөх боль
2016-05-02
иргэн:
Энэ худлаа шүү. Хүний нэр төрөөр улс төр хийж болохгүй
2016-05-02
Зочин:
болимоор юм аа. энэ л дутаж гэнэ. хол байж сайхан барилдвал зохисой ккк
2016-05-02
Зочин:
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөгтэй адил л юм болж байх шивдээ. Баярцогт ах нь юм өгөхөө больсон уу эсвэл ,,,,,, унагаах төлөвлөгөөнд оролцчоо юу?
2016-05-02