Обамагийн охин Харвардад суралцана
2016-05-02

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиа Обама Харвардын их сургуульд элсэн орж, суралцахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн алба баталж “Малиа Обама ирэх оны есдүгээр сард сургуульдаа элсэн орох болно. Одоогоор ямар мэргэжлээр суралцах нь нууц байгаа. Тун удахгүй ямар ангид суралцах нь ил болох байх” хэмээн мэдээлжээ. Анх удаагаа Ерөнхийлөгчийн охин аавынхаа бүрэн эрх дуусаагүй байхад их сургуульд суралцахаар болж байна.

 

Ирэх арваннэгдүгээр сард Обамагийн бүрэн эрх дуусах билээ. Тэрбээр бага охин Сашагаа сургуулиа төгсөх хүртэл Вашингтон амьдрахаар болсон юм. Обама “Охин минь Харвардад сурахаар болсноо хэлсэн. Хүн сайн сургуульд боловсрол эзэмших хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Малиагийн аав, ээж хоёулаа Харвардын Хуулийн сургуулийг төгссөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uu hagas dutuu tugssun ni erunhiilugch boldog, surguulia tugsuj chadsan ni yu boloh yum boloo.
2016-05-02
Зочин:
Энийг ингэж бичиж яадаг юм. Нэг улсын ерөнхийлөгчийн охин сургуульд ороо л биз Хэнд хэрэгтэй мэдээ юм
2016-05-02
Зочин:
Харвардыг сурч тогссон хумуус сайн хун байдаггуй юм. Голцуу ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ХОР ХУТГАГЧ МОГОЙНУУД ТОГСДОГ ЮМ. ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ ТЭНД ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ ХАГАС ДУТУУ ТОГССОН ААЛЗ ШУУ ДЭЭ
2016-05-02