Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм
2016-05-02

Ард түмнийхээ үнэнийг мэдэх эрх ашигт цаг наргүй зүтгэн яваа нийт сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд болон олон түмэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 5-р сарын 3-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. Энэ өдөр төр засаг, улстөрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан, бид хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахины хаана нь явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ энэ үйлсийн төлөө амь амьдралаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг учиртай. 

 

Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар 2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл, мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Манайд ч сэтгүүлчдийн амь нас хохирсон, эмэгтэй сэтгүүлч баривчлагдсан, хэд хэдэн хэвлэл, мэдээллийн байгууллага, ажилтнууд торгууль хүлээснийг хэлэх ёстой. Ялангуяа салбарын бус хууль, тогтоомжид хэвлэлийн үйл ажиллагааг зохицуулах, удирдан чиглүүлэх заалт оруулах гэсэн санаархал өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарлаа. Зарим телевиз, сайтуудын үйл ажиллагааг хааж хэвлэлийн эрх чөлөөг боомилсон үйлдлүүд гарсныг бид мартаагүй байна. Энэ өдөр дөрөв дэх засаглалынхан редакцийн бие даасан байдал болон мэргэжлийн ёсзүйн асуудлаа хэлэлцэхийн сацуу иргэд олон нийтэд хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хааж боогдуулсан талаарх мэдээллийг хүргэхээс гадна төр засагт хэвлэлийн эрх чөлөөг хангах үүрэгтэйг сануулах нь 5-р сарын 3-ны өдрийг тэмдэглэхийн утга учир юм. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө бол хүмүүс, нийгэм өөрсдийн бодит байдлыг харах толь юм. Үүнд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнэ оршино.

 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн 180 орноос 54-т явна. Эхний тавд Скандинавын орнууд оржээ. Туркменистан, Хойд Солонгос, Эритрей улсууд сүүл мушгиж байна. Төр, засгийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг боомилох, хэвлэлийг зохицуулах аливаа байгууллага байгуулах, сэтгүүлчдийг барьж хорих, торгох, санхүүгээр боож хаах зэрэг үндсэн үзүүлэлтээр энэ индексийг тогтоодог. Өнгөрч буй дөрвөн жилд Монголын парламент энэ чиглэлд нэг дэвшилттэй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулиас гүтгэхтэй холбоотой заалтыг хасч хэвлэлтэй холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулдаг болсоныг энэ өдөр дахин дуулгахад таатай байна. Цаашид хэвлэлийн эрх чөлөөг хангах, мэдээлэл олж авах чиглэлд хийх ажил их байгааг бас дуулгая. ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ.

 

Нийт сэтгүүлчид, уран бүтээлчид, мэргэжил нэгт нөхөддөө Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж ард түмнийхээ үнэнийг мэдэх эрх ашигт үйлчлэх эрхэм бөгөөд хариуцлагатай албанд нь өндөр амжилт хүсье.

 

ҮГ НЬ ҮНЭН ҮЗЭГ НЬ ХУРЦ БАЙГ.

УИХ-ЫН ГИШҮҮН,СЭТГҮҮЛЧ Д.САРАНГЭРЭЛ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эргүү авгай сэтгүүлчээ л хийгээч. Юугаа хийгээд эрүүл мэндийн салбарыг самраа суудаг юм. Ганц эмний асуудлыг нэг талд нь гаргачихаж чадахгүй, өөрөө ч эргэж буцаад эргүүтэж оцорсон, юу ярьж байгаагаа хянаж чадахгүй авгай зайл
2018-11-19
khhhh:
Uhsen baasny chini erh chukuu, erguu yanhan
2018-11-19
Зочин:
.
2016-05-03
Зочин:
ТООНД МУУ ХҮМҮҮС СЭТГҮҮЛЧ БОЛДОГ, ҮР ДҮН НЬ ТОДОРХОЙ
2016-05-03
БИТГИЙ ХУ Ц АА:
МУУСАЙН ХУДАЛДАГДСАН СЭТГГҮЛЗҮЙ, СЭТГҮҮЛЧИД. ЯДАЖ МИНИЙ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД НЬ ХУДАЛДАГДААГҮЙ БАЙСАН БОЛ НИЙГМЭЭРЭЭ АРАЙ Ч ИНГЭЖ ДАМУУРАХГҮЙ Л БАЙСАН ЮМ
2016-05-02
anu:
Helgui balai avgai yu genu zahialgat aluurchida ard tumnii erh chuluu genee ichih bulchirhai bnau
2016-05-02