Төрөлхийн тэмбүүтэй дөрвөн өвчтөн нас баржээ
2012-01-08

Өвлийн улиралд харьцангуй халдварт өвчнөөр өвчлөх нь нэмэгддэг.Энэ үүднээс одоогийн байдлаар Халдварт өвчнүүдийн тархалт ямархуу байгаа талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга ажилтан Ч. Уртнасангаас тодрууллаа. Улсын хэмжээнд халдварт өвчний тархалтын байдал хэр байна вэ? Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 38339 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 137.9 ногдож байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 1598 тохиолдлоор буюу 10000 хүн ам тутамд 3.6 хүнээр нэмэгдсэн байна. 2010 оны эхний 11 сард 36741 тохиолдол, 10 000 хүн амд 134.3/ Халдварт өвчин ихэссэн нь вирүст гепатитийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 1.8 дахин, салхин цэцэг өвчний гаралт 2.7 дахин, гахайн хавдар өвчний гаралт 1.7, улаан эсэргэнэ 2.0,тэмбүү 1.1, хачигт рикеттиоз 2.0 дахин нэмэгдсэнтэй холбоотой байна. Харин гар хөл амны өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 2.7 дахин буурсан үзүүлэлттэй байна. 10000 хүн амд ногдох халдварт өвчний гаралт Дорнод /273.4 Говьсүмбэр /197.5/, Баянхонгор /197.2/, Дорноговь /185.6/, Өмнөговь /164.9/, Хэнтий /159.4/, Булган /153.4/, Увс/141.9/, Улаанбаатар хот/156.4/ байгаа нь улсын дундаж үзүүлэлт болон өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна. Нийт халдварт өвчнүүдийн 32.9 хувь нь вирүст хепатит, 32.4 хувь нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин, 9.8 хувь нь сүрьеэ, 7.3 хувь нь салхин цэцэг өвчин, 2.3 хувь нь гахай хавдар, 6.2 хувь нь гэдэсний халдварт өвчнүүд 0.23 хувь нь амьсгалын замын бусад халдварт өвчнүүд, 8.87 хувийг бусад халдварт өвчнүүд тус тус эзэлж байна. Өргөн дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүдээс халдварт саа, сахуу, хөхүүл ханиад зэрэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.  
Вирүст гепатит өвчний 12612 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 45.4 ногдож байна. Өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс 5698 тохиолдол, 10000 хүн амд ногдох өвчлөл 20.1-ээр нэмэгдсэн байна. /2010 оны эхний 11 сард 6914 тохиолдол, 10000 хүн амд 25.3/. Вирүст гепатит өвчнийг бүтцийн хувьд авч үзвэл: цочмог А гепатит - 92.2 хувь, цочмог В гепатит - 5.5, цочмог С гепатит 1.1 хувь, бусад цочмог гепатит -1.2 хувийг тус тус эзэлж байна. 10000 хүн амд ногдох өвчний гаралт Дорнод/115,7/,Увс/98.8/, Баянхонгор /76.2/, Булган/66.9/,Говьсүмбэр /66.8/, Орхон/58.3/, Дундговь/57.9/, Өвөрхангай /54.9/, Хөвсгөл/54.0/, Архангай/53.5/ аймгуудад улс, аймгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Салхин цэцэг өвчний 2815 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 10.1 байна. Өвчлөл Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотод эрс нэмэгджээ. 10000 хүн амд ногдох өвчлөлөөр Өмнөговь /21.6/, Дундговь /17.9/, Дорнод /17.9/, Өвөрхангай /17.8/, Дорноговь /15.5/, Хэнтий /14.8/, Говьсүмбэр /10.9/, Улаанбаатар хот/14.2/ ногдож байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Шинэ сүрьеэгийн өвчлөлийн 3763 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 13.5 ногдож байна. Сүрьеэгийн өвчлөл улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аймгуудыг дурьдвал: Дархан-Уул/22.2/,Сэлэнгэ /21.9/, Хэнтий /19.8/, Дорнод/18.5/, Сүхбаатар /16.9/, Дорноговь/16.1/, Улаанбаатар хот /18.6/ байна. Гахай хавдар өвчний 891 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 3.2 байна. Нийт тохиолдлын 41.5 хувь нь Өмнөговь аймагт,43.1 хувь нь Улаанбаатар хотод голомтлон гарсан байна. Өмнөговь аймагт бүртгэгдсэн нийт халдварт өвчний 43.9 хувийг гахай хавдарын өвчлөл эзэлж 10000 хүн амд 72.5 ногдож байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний нийт 12425 тохиолдол бүртгэгдснээс 30.0 хувийг трихомониаз, 38.2 хувийг заг хүйтэн, 31.8 хувийг тэмбүү өвчин тус тус эзэлж байна. Тэмбүү өвчний тохиолдлын тоо өнгөрсөн оны мөн үеэс 354 тохиолдлоор нэмэгджээ. Төрөлх тэмбүүгийн 13 тохиолдол бүртгэгдснээс 4 тохиолдол нь нас барсан байна. ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол Улаанбаатар хотоос мэдээлэгдэж бүртгэгдээд байна. Боом өвчний 29 тохиолдлын 18 нь Улаанбаатар хотод, 11 тохиолдол нь хөдөө орон нутгаас мэдээлэгдээд байна. Эдгээр халдварт өвчин дэгдэх гол хүчин зүйл манай орны хувьд юу байна? Яагаад ийм элбэг тохиолдох болов? Вируст гепатит өвчний тухайд: Вируст гепатит нь элгийг сонгомлоор гэмтээдэг вирусээр үүсгэгдсэн цочмог халдварт өвчин юм. Одоогоор вируст гепатит өвчнийг үүсгэдэг 9 төрлийн (А,В,С,D,Е,G,F,TT) вирус байгааг тогтоогоод байна. Эдгээрээс манай оронд А,В,С вирусын халдварууд зонхилон тохиолддог. Манай улсад бүртгэгдэж байгаа вируст гепатит өвчний 75-80%-ийг А вируст гепатит өвчин эзэлж, жил бүрийн 9-12 дугаар саруудад дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. Хүүхэд нэг нас хүртлээ эхээс авсан дархлааныхаа ачаар халдварт өвчинд өртөх нь бага байдаг. Ихэвчлэн 2 наснаас эхлэн хүүхэд цэцэрлэг, яслид шинэ хамт олны дунд орж, орчинтойгоо, нийгэмтэйгээ харьцаж эхэлдэг. Энэ үеэс тухайн өвчний эсрэг дархлаа султай хүүхдүүд халдварт өвчнүүдэд өртөх нь илүүтэй байдаг. А вируст гепатитын өвчлөл нь төв суурин газрын, сургууль, цэцэрлэгт голомтлон гарч олон хүүхдийг өвчлүүлдэг. Хот суурин газруудад хүн амын төвлөрөл ихэсч хүүхдийн байгууллагын ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин нэмэгдэж, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм зөрчигдөж байгаа нь вируст гепатитын өвчлөл голомтлон гарах нөхцөл бүрдэж байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн А вируст гепатит өвчний 60-65% нь хүүхдийн байгууллагад бүртгэгддэг. Мөн хүн амын унд, ахуйн хэрэглээний усан хангамж хүрэлцээгүй, уг өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадал хандлага дутмаг, хөрс, орчны бохирдол их зэрэг нь А вирус гепатитын өвчлөл голомтлон гарахад нөлөөлж байна. Тухайлбал, гэр хороололд амьдарч байгаа нэг хүн хоногт 8-10 литр хэрэглэж байгаа нь эрүүл ахуйн норм хэмжээнээс 2-4 дахин бага байна. Мэргэжлийн байгууллагын хувьд танай зүгээс өвчний тархсан идэвхтэй газруудад ямар шаардлага тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна вэ? Манай улсад А болон В вируст гепатит өвчнөөс сэргийлэх 2 төрлийн өвөрмөгц вакцинаар хүн амыг дархлаажуулж байна. 2005-2011 онд А вируст гепатитын эсрэг вакцинаар 2-9 насны 100.000 –аад хүүхдийг дархлаажуулахад эдгээр хүүхдүүд уг өвчнөөр өвчлөөгүй байна. 2009 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг сайн дурын дархлаажуулалтын журмаар хийж эхэлсэн. А вируст гепатитын эсрэг вакциныг уг халдвараар өвчлөөгүй, эрүүл, 1.6-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгчид 6 сарын зайтай 2 удаа тарьж дархлаажуулах ажил эхлээд байгаа.Ийнхүү дархлаажуулснаар насан туршид нь уг халдвараас хамгаалах боломжтой. Энэ ажил урьдчилан сэргийлэх асар өндөр ач холбогдолтой юм. Мөн ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад ирж, тариулж болно. Манай улс 1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр хүүхдийг төрснөөс хойш 24 цагийн дотор дархлаажуулах болсон нь насан туршид нь уг халдвараас хамгаалах боломжтой юм. В вируст гепатит өвчнөөр өвчлөөгүй, эрүүл хүмүүс ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад ирж, уг өвчний эсрэг вакциныг тариулах боломжтой. Гахай хавдар болон салхин цэцэгийн өвчлөлийн тухайд бол Гахайн хавдарын эсрэг вакциныг товлолд оруулан улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд 2009-оноос тарьж эхэлсэн. Цашдаа өвчлөл буурах боломжтой.Хотод салхин цэцэг өвчний 1630 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн нь оны мөн үеэс 1035 тохиолдолоор нэмэгдсэн. Өвчлөгсдийг насны байдлаар үзвэл 38.4% нь 0-4 насанд, 24.3% нь 5-14 насанд, 35.6% нь 15-29 насанд зонхилон тохиолдож байна. Энэ өвчнөөс сэргийлэх өвөрмөгц вакцин манайд нэвтрээгүй байна. Тухайн өвчин гарсан голомтонд арга хэмжээ аваад өвчлөөгүй хүүхдүүдийг нэг удаа хамгаалаад өнгөрүүлсэн ч хожим нь хэзээ нэгэн цагт 15-29 насандаа өвчилж байна. www.emch.mn
Shuud.mn
Сонин хачин
enuunee:
ih muuhai ymaa mongolchuudaa bolgoomjlooroi
2013-12-11
baga surguulias ni ehleed eruul ahuin hicheeliig sain zaaj olon tsagaaar oruulmaar yum, gar shudee ugaah hog haygdal il zadgai hayhgui baih geed chihend ni heleed nudend ni boditoor haruulaad tarhind ni suulgaj ogoh heregtei baina, bohir orchintoi gazraar taniltsah aylal hiij uzuulj medruulj tsver tsemtsger orchintoi ni haritsuulj geh meteer l huuhdiin tolgoid ni suulgah heregtei baihdaa zarim etseg ehcuud oorsdoo hogoo hayad ulger duurial muu bugdeer uzuuleed baihaar yaj ch uls ni tseverhen baihav haldvart ovchnoos yaj ch salahav de, shat shatandaa l uigagui ajil zohioj, hiij baij ene muu bugees saldag baihdaa..
2012-01-11
chi gudmand nusaa niihgui hogoo hayhgui l bol bolood bna shuu
2012-01-10
Estoi nere delhiin neg nomer buduulig zavaanuud mun bainaaaaaa Niislel hotni alban esoor delhiin hamgiin zavaan bohir hotoor burtgegdsen
2012-01-08
chi gudmand nusaa niihgui hogoo hayhgui l bol bolood bna shuu