Баянзүрхийн багш нар эмнэлэгт тоног төхөөрөмж бэлэглэлээ
2016-05-03

 

Баянзүрх дүүргийн Залуу багш нарын холбооноос хүүхдийн сайн сайханд зориулагдах “1000 ТӨГРӨГ - 1000 ХАЙР” аян санаачлан зохион байгуулжээ. Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын нийт 19 сургуулийн багш, ажилчдаас 1000 төгрөг цуглуулж, хандивын мөнгөөрөө Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат болон цэр соруулах аппарат авч бэлэглэсэн байна. 

 


Баянзүрх дүүрэг нь 0-18 насны 100 мянган хүүхэдтэй бөгөөд дүүргийн ихэнх хүүхдүүд тус эмнэлэгээр үйлчлүүлдэг тул аппарат, тоног төхөөрөмжийн дутагдал маш их байдаг аж. Хүүхдийн эмнэлгийн ачаалал ихсэх үед 30-40 хүүхэд яаралтай тусламжийн тасагт эмчлүүлэх шаардлага гардаг ба нэг хүчилтөрөгчийн аппарат нь дөрвөн хүүхдийн амь насыг аврах боломж олгодог байна. Харин цэр соруулах аппарат нь бага насны болон нярай хүүхдийн өвчлөлийн үед нэн шаардлагатай төхөөрөмжүүдийн нэг гэдгийг эмч, сувилагч нар хэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
emch:
Buyantai uils hiisen zaluuchuuddaa amjilt
2016-05-03