П.Өнөржаргал “Frozen” киноны дууг дуулна
2016-05-03

Улсын филармонийн уран бүтээлчид энэ онд иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлж, 33 удаагийн тоглолтыг толилуулахаар төлөвлөжээ.

 

Энэ сард “Хүүхдийн ертөнц” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд:

 

• “Баянмонгол” жазз найрал хөгжим, удирдаач Б.Ганбат: Хүүхэлдэйн киноны хөгжмийн концерт /тавдугаар сарын 8-ны 15.00 цагт/

 

• Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш: “Berlioz symphony” №5 /тавдугаар сарын 21-ны 15.00 цагт

 

• Морин хуурын чуулга,удирдаач Д.Түвшинсайхан: Хүүхдийн уран бүтээлийн концерт /тавдугаар сарын 31-ний 15.00 цагт тус тус тоглоно.

 

“Баян Монгол” чуулгын энэ сарын 8-ны 15.00 цагт тоглох “Хүүхэлдэйн киноны хөгжмийн концерт”-д тус чуулгын жазз найрал хөгжимчин, дуучид оролцох бөгөөд тоглолтыг удирдаач Б.Ганбат удирдах юм. Уран бүтээлчид “Маамуу нааш ир”, “Галт тэрэг” “Тавтай нойрсоорой” зэрэг хүүхдийн уран бүтээлийг жазз хөгжмөөр эгшиглүүлэх аж.  Мөн хүүхэлдэйн киноны “Ну Погоди” дууг улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр, Б.Солонго нар дуулах бол дуучин П.Өнөржаргал “Frozen” хүүхэлдэйн киноны дууг дуулах ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ккк яаг
2020-12-22
buyn:
buyn jagaagiin nuuts amrag haanaas garaad irev ee?
2016-05-04
n:
ene abgain xamrigee kkkkkkkkkkkkk
2016-05-03
Ккк яаг
Зочин:
Za bas zaaval ch ugui oros yum bh yostoi yu?!
2016-05-03