Онгоцны дугуй салаагүй
2016-05-04

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ сарын 3-нд “МИАТ” ТӨХК-ийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөгт хөөрөх явцад нь техникийн саатал гарсан. Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед 60 кnt орчим хурдан чиглэл алдсаны улмаас хөөрөлтийг зогсоон зурвас дээр буулган техникийн үзлэг хийх шаардлагатай болсон аж.  Улмаар зорчигдийг Улаанбаатар хот руу “Аэромонголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэх ажлыг зохион байгуулжээ. Онгоцонд нийт 90 зорчигч явсан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй. Эхний 48 зорчигч 05.45 цагт дараагийн 42 зорчигч 08.45 цагт “Аэромонголиа” ХХК-ийн онгоцоор Улаанбаатарт аюулгүй тээвлэсэн талаар “МИАТ” ТӨХК-ийн албаны хүмүүс мэдээлэв.

 

Нислэгийн техникийн үйлчилгээний албаны захирал Н.Ганболд  “Өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар 23.35 цагт онгоцыг зогсоолд байрлуулж, зурвас чөлөөлсөнөөр дараагийн нислэгүүд нислэг үйлдэх боломжтой болсон. “Аэромонголиа” ХХК-ийн нислэгээр манай компанийн үзлэг хийх техникийн баг Ховд аймагт очсон байгаа. Одоогоор хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэг хийгдэж эхлээд байна. Мөн Ховд хотод ИНЕГ, ЗТЯ-ны шинжлэх комисс ажиллаж байна. Комиссын дүгнэлтээр зөрчлийн шалтгааныг тогтооно. Дүгнэлт гарах хүртэл Ховдын нислэгийг түр хугацаагаар бага оврын онгоцоор гүйцэтгэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа шиг онгоцны дугуй салсан асуудал болоогүй” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нисээгуй байсан нь их юм,
2016-05-04