30 секунтэд нүдээ амраах арга
2016-05-05

Америкийн “www.wikihow.com” сайт 30 секунтын дотор нүдээ амраах иогийн талаар нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Нүд чинь чилж өвдөөд байвал цэх суу. Дараа нь нүдээ хагас аниад урдаа байгаа зүг рүү анхаарлаа төвлөрүүл. 30 секунтын дотор нүд чинь амрах болно.

 

Алхам №2

 

 

Гартаа үзэг эвсэл харандаа бариад 30 секунт тэр зүйл рүүгээ хар. Анхаарлаа дээд цэгт нь төвлөрүүлж чадвал таны нүд гайхалтай амрах болно. Энэхүү иогийн оффисын ажилчид ихэд үр дүнтэй.

 

Алхам №3

 

 

Цэх суугаад толгойгоо хөдлөхгүйгээр хажуудаа байгаа зүйлээ харах. Анх хийж буй хүмүүст энэхүү дасгал их хэцүү байдаг. Гэхдээ та нүднийхээ төлөө 30 секунт зарцуулаарай.

 

Алхам №4

 

 

Мөн цэх суугаад толгойгоо хөдлөхгүйгээр баруун, баруун доод, зүүн, зүүн доод хэсэг рүү харах. Энэхүү дасгал таны нүдний ядаргааг хормын төдийд арилгах болно.

 

Алхам №5

 

 

Агаарт эсвэл шалан дээрээ нүдээрээ 8 тоо зурах.  Хараа нь муудаж буй хүмүүс энэхүү аргыг хэрэглэх хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

Нүдээ аниад хурууныхаа өндгөөр шанааныхаа ясыг зөөлхөн дар. Хэрвээ даралт өгөх үед яс чинь өвдөж байвал нүдэнд чинь амралт хэрэгтэй гэсэн үг.

 

Алхам №7

 

 

Нэг нүдээ аниад алсыг хар. 30 секунтын дараа нөгөө нүдээрээ алсыг хараарай.

 

Алхам №8

 

 

Хоёр алгаа үрээд нүдэн дээрээ тавь. Энэ арга нүдний хорыг тайлж, амраадаг байна. Нүднийхээ будгийг арилгаад энэхүү аргыг хэрэглээрэй. 30 секунт л хангалттай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Shanaanii ys bish maxilla bn zasaarai
2016-05-13
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-05