Трамп намдаа өрсөлдөгчгүй боллоо
2016-05-05

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдана. Тэгвэл сөрөг хүчин Бүгд найрамдах намыг тэргүүлэн тэрбумтан Дональд Трамп нэр дэвших нь тодорхой боллоо. Учир нь Трампийн нам доторх цорын ганц өрсөлдөгч Жон Кейсис Охайо мужийн иргэдтэй уулзах үеэрээ нэрээ албан ёсоор татаж буйгаа мэдэгдэж, кампанит ажлаа зогсоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр кампанит ажлаа түр зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Кейсис “Би энэ хүрээд зогслоо. Намаа чин сэтгэлээрээ дэмжих болно” гэж хэлжээ. Түүнээс өмнө Флорида мужийн сенатор Тед Круз нэрээ татсан юм.

 

Кейсис нэрээ татаж буйгаа зарласны дараа Трамп хэвлэлийнхэнд “Би намаа ялалтад хүргэж, эрх баригч болгоно” гэж хэлжээ. Трампийн эсрэг өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигч хараахан тодорхой болоогүй байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин