Алеппод гал зогсов
2016-05-05

НҮБ-ын хүсэлтийн дагуу АНУ болон ОХУ-ын эрх баригчид Сирийн Алеппо хотноо гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. “Гал зогсоох дэглэм тавдугаар сарын 5-ны 01.00 цагаас эхлэх бөгөөд 48 цаг үргэлжлэх болно” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, генерал Игорь Конашенков мэдэгджээ.  

 

Алеппо хотыг өнгөрөгч долоо хоногт агаараас бөмбөгдсөн билээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 250 орчим хүн амиа алдаж, эмх замбараагүй байдал газар авчээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Алеппо хот руу дайрахаар төлөвлөж байна гэх тагнуулын мэдээллээс үндэслэн НҮБ-ын зүгээс АНУ болон ОХУ-аас дэмжлэг хүссэн билээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Сирийн хямрал хурдэн эцэслэнэ хэмээн найдаж сууна” гэсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Бидний хичээл зүтгэж талаар өнгөрөхгүй гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.

 

Гал зогссон үед олон улсын хүмүүнлэгийн ажилчид Алеппо хотод нэвтрэн тусламж үзүүлэх аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин