Мөнгөний бодлогын хүүг буурууллаа
2016-05-05

 

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралджээ. Тус зөвлөл мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгжээр бууруулж, 10.5 хувь болгох шийдвэрийг гаргасан байна.

 

Энэ шийдвэрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарсан. Энэ эерэг өөрчлөлт цаашид хадгалагдана хэмээн тооцоолж байна. Тиймээс бодлогын хүүгээ бууруулах нь цаг үеэ олсон зөв шийдвэр гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзсэн. Энэ шийдвэр өнөөдрөөс эхэлж хэрэгжинэ" гэсэн тайлбарыг өгөв.

 

Мөнгөний бодлогыг ингэж зөөлрүүлсэн нь зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэгээр нөлөөлнө хэмээн үзжээ.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zaluu zohion buteegch
2016-05-05
Snooker:
Одоо банкууд нь дагаад хүүгээ бууруулах процесс явагдахгүй бол Монголд эрүүл эдийн засгийн харилцаа байхгүй гэсэн үг...
2016-05-05