Монгол-Туркын хэлэлцээ хийгдэж байна
2016-05-06

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн эцсийн шатны хэлэлцээ Туркийн Анталя хотод 2016 оны 05 дугаар сарын 2-6 өдрүүдэд хийгдэж байна. Уг албан айлчлалд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Туркийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад харилцааны газрын дарга Найм Гүрхан Кескин, Нийгмийн даатгалын газрын удирдах ажилтнуудын оролцсон эхний шатны хэлэлцээ 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийгдсэн юм. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрын түвшинд байгуулагдсанаар манай улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх өндөр ач холбогдолтой юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yaj zeel awdgiig ni sain sudlaarai da hu
2016-05-06