Бейонсигийн клипинд тогложээ
2016-05-10

 

АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс клипинд тоглосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр дуучин Бейонсигийн “Уучлаарай” дууны клинд тогложээ. Дуучин бүсгүй өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан дууныхаа эхний трейлерийг цацсан аж.

 

Тамирчин бүсгүй клипт зүгээр нэг тоглоогүй өөрийн бүжиглэх авъяасаа гайхуулсан байна. Тэрбээр “Беойнситэй хамтран ажиллах их таалагдлаа. Түүний эрч хүч, гоо үзэсгэлэн намайг зөвшөөрүүлсэн. Хэрвээ энэ бүсгүйгээс өөр хүн намайг гуйсан бол би шууд татгалзах байлаа” гэж хэлжээ.

 

Беойнсигийн шинэ дууг “Parkwood” энтертаймент компани бүтээжээ. Шинэ дууны үгийг Беойнси бичсэн бөгөөд энэхүү дуугаараа дамжуулан нөхөр Жей Зигээс уучлалт гуйж байгаа гэнэ. Тэрбээр өмнө “Нимбэгний шүүс” гэх дуугаараа дамжуулан нөхрийгөө нууц амрагтай байсныг илчилсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин