Оффшор данс байхгүй
2016-05-10

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Оффшор дансанд нэр нь бичигдсэн УИХ-ын гишүүн Сү.Батболд, БХБ-ын экс сайд Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд:

 

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч байж болно. Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах эрх нь нээлттэй. Миний хувьд энэ ажил хуулийн хүрээнд явагдсан. Оффшор компанитай холбоотой асуудал яригдлаа. Хөрөнгө оруулалт хийсэн “Бату майнинг” компани Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Хоёрдугаарт, энэ компанид бид орохдоо ямар нэгэн байдлаар нууцаар ороогүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн хүрээнд асуудал өрнөсөн. Нуух хаах шалтгаан байхгүй учир нэр дээрээ энэ ажиллагаанд оролцсон. Үүний дараа ямар хэмжээний хувь эзэмшиж байсан бэ асуудал хөндөгдөнө. “Бату майнинг” компанид 11,9 хувийг нь миний бие 2003 онд худалдаж авсан. Сү.Батболд гэдэг хүний хувьд 18 мянга 771 ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханшаар бол 21 сая төгрөг. Энэ мөнгө хаанаас гарсан бэ гэвэл 2004 оны нэгдүгээр сарын 5-ны Капитрон банкны хувийн данснаас шилжсэн. Энэ хувийг авахдаа ямар нэг ойлгомжгүй эх үүсвэр татсан асуудал байхгүй гэсэн үг. Үүний дараа буюу 2005 онд “Бату майнинг” компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй байсан учир хувьцаагаа өртөгөөр нь зарж, тус компаниас гарсан. 

 

Гуравдугаарт, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ тухай тусгасан уу гэсэн асуудал яригдаж таарна. Хөрөнгө орлогоо мэдүүлэх хууль 2007 оноос мөрдөгдөж эхэлсэн учир энэ тухай мэдүүлэх шаардлага үүсээгүй байсан. 2007 оны хөрөнгө мэдүүлэгтээ би бүх эзэмшиж ирсэн, өөрөөр хэлбэл 1992 оноос байгуулсан “Алтай холдинг”, “Алтай трейдинг” компанийн талаарх хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Үүнээс мүзэхэд хувьцаа худалдаж аваад буцааж зараад номоор нь эх үүсвэрээ гаргасан энгийн л нэг бизнесийн үйл ажиллагаа. Түүнээс оффшор компани өөрөө байгуулаад данс эзэмшээд байгаа асуудал байхгүй. Оффшор компани, оффшор компанийн данс Д.Цогтбаатар бид хоёрын нэр дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Эл асуудлаар хууль хүчний байгууллагад хандаж, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” гэв.

 

БХБ-ын экс сайд Д.Цогтбаатар:

 

-Оффшор данс байхгүй. Би Австралид төгссөн. Австрали найзууд надад хөрөнгө оруулалттай компанид ажиллах саналыг тухайн үедээ тавьж байлаа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 80 гаруй хувь нь оффшор компаниудаас орж ирдэг. Гаднын хөрөнгө оруулалтыг наашаа татахад эхлээд оффшортоо хийдэг. 2003 онд ямар ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьсон. Оюутолгой компанийн толгой компани нь Нидерландад бүртгэлтэй оффшор компани байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гарсан. Тухайн үед ХОМ мэдүүлдэггүй байсан. ХОМ 2007 оноос мэдүүлдэг болсон. Харин би ХОМ-д өөрт байгаа хувьцаагаа нэгд нэгэнгүй мэдүүлдэг. Өөр ямар ч зүй бус зүйл байхгүй хэмээлээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Оффшор данстай гэж нэр нь бичигдсэн Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн Сү.Батболд гишүүнтэй холбоотой юу?

 

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

 

-Сүхбаатарын Бат-Очир миний ах. Ах маань 1990 оноос бизнес хийж байгаа. Би өөрийнх нь нэр мөн эсэхийг асуусан. Өөрөө шалгаж үзье гэсэн. Би ахдаа “шалгуулаарай. Зөв бурууг нь тогтоолгоорой” гэсэн. Учир нь манай ах Сү.Батболд гэдэг улстөрийн ах болоод байгаа учраас шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэсэн.

 

-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн групп Сү.Батболд гишүүнийг 4 сая 923 мянган ширхэг хувьцаа  эзэмшдэг гэсэн. Энэ хувьцааг хэдэн төгрөгөөр борлуулсан бол?

 

-Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн гэрчилгээ байгаа. Хувьцааны тоо ширхэгтэй холбоотой 11.9 хувьтай тэнцэх буюу 21 сая 905 мянга 757 төгрөгийг  анх хувьцааны мөнгөнд Капирон банкнаас шилжүүлсэн. Гадаадын компаниуд хувьцаагаа 0,03 гэсэн центээр эхэлж үнэлсэн.

 

-“Бату майнинг” компанийн толгой компанийн танилцуулгын ТУЗ-д Д.Цогтбаатарыын нэр байна. Энэ компанийн оффшор бүртгэлтэй. Компанийн ТУЗ-д 2003 онд байж байгаад 2005 онд ажлаа өгсөн байна.

 

БХБ-ын экс сайд Д.Цогтбаатар

 

-Би тэнд хөрөнгө оруулсан хүн. Австралийн хөрөнгө оруулагчдаа тавьтал хөрөнгө оруулсан хүнийг байлгаж байя гэсэн. Би тэндээс ямар ч цалин авч байгаагүй. Монголын талын хөрөнгө оруулагчид байгаа гэдгийг л харуулах гэж ТУЗ-д түр  багтаасан. Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан.

 

-2015 оны 4 сарын 27-нд 2008 оны терроризмын эсрэг санхүүгийн кодын дагуу Оросын иргэн Олег гэдэг хүн санхүүгийн талаараа мэдээлжээ. Үүнд “Бату майнинг” компанийн үндсэн үйл ажиллагаа нь Монгол Улсад явдаг. Нүүрсний бизнес явуулах зорилготой уг компанийг энэ эзэмшдэг гэжээ. Энэ хүнтэй бизнесийн харьцаанд орж байсан болов уу?

 

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

 

-Би 2003 онд энэ компанид ороод 2005 онд гарсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ха:
сэгүүлч Мөнхбаясгалангийн бэлтгэж хиийсэн СҮ БАТБОЛДЫН бүлэг гэж бичсэн бүхэл бүтэн том нэврүүлэг байншдээ ард түмэн минь тэр нэвтрүүлгийг дахиж үзээрэй гэж уриалж байна
2018-11-17
хуц:
энэ балиар юмнуудийг харахаар ой гутаж бөөлжис цутгах юмаааааааааааааа
2018-11-17
гэгээ:
манай оронд хариуцлагийн тогтолцоо гэж байна уу худлаа үнэн арьсаа хамгаалсан мэдэн будилсан няцаасан мэдэгдэл хийгээд л болчих юм уу хөрөнгө оруулагийн мэдүүлгээ худлаа өгсөн төрийн албан хаагчид нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.гэсэн зүйл заалт байдаг
2016-05-11
зочин:
Өөрсдөө ийм юмнуудыг сонгочихоод дараа нь халаглаж,харааж, гоншигонож байдгаа больчихооч,монголчууд аа. Та нар өөрсдөө арчаатай байсан бол ийм юмнуудыг сонгох байсан уу.
2016-05-11
Зочин:
Дээр уед бас нэг хуху намын нохор оороо мэдээгуй байхад Ховсголд лиценц авчихсан байсаныг дараа нь мэдэж байсан
2016-05-11
Зочин:
муу хулгайч нарын оймсыг нь гаргаад баривчлаад , ард түмнээс хулгайлсан мөнгийг нь гаргуулах хэрэгтэй,
2016-05-11
aaa muu hulgaich nar:
HUVITSAA AVCH GENE HESEG HUGATSAANII DARAA OILGOMJGUI BSAN UCHIR BUTSAAGAD ZARSAN GENUU KKK ED NAR INGEED DOROMJLOOD ZUGEER TSUSLAHGUI BIDNIIG DENDUU DOOSH HIIJ BN SUI SHU JANII HUUHED 21 HEN SAY TUG UUR HUVITSAA AVAH GD YAVJ BSAN GEN SHUU AAA YAYAA
2016-05-11
zzz:
dansgui gej hudlaa heleh hereggui, ter huudsand tegeed baihgui umiig bichdeg hyn gej baihgui, odoo um hogjson zagt huurah geed nemergui nuuh arga baihgui, Huuliinhan yaraltai ajilaa hii, busad oron shig
2016-05-10
Зочин:
Buyan Jagaagiin helsen unen sh dee. Ta nar yadaj songuulaa ogch ula eh orniihoo uil ajillagaand oroltsooch. Tegeed oorsdoo songochihood l daraa ni ene hulgaich deetemchin geed l hamag haraalaa heleed baidag. Yamarch idevhi uureg gej baihgui. Erher l yariad baina. Tiim bolohoor ed nar ta nariig yum medehgui gej araar chini tavij baigaa yum. Iim humuus songoson chi ooroo ch adilhan ...haraal helbel taarna.
2016-05-10
zochin:
Araichdee vneheer eh oron ard olon min gej yavaadch yahiin bid chin amidrah geed urnuus urnii hoorond umulzuj yavna getel daanch yavdaa ene munguu uls orondoo negch gesen um bvteej baisan bol daanch yavdaa ta nar min dooguur mungu oldohoo baigaad udaj bna orlogo baihgui ur zeel olon bolj suhurch bnaa iim baidaltai baih gej ta nariig turduu songoogui shvvdee ard olnoo hardaa ergeed iim l bolj vneheer buhimdaj bna
2016-05-10
Зочин:
Хуцдаг пиздагууд вэ улсад ерее тел лаларуудаа
2016-05-10
zochin:
Та нарын өмнөөс хэн нэгэн этгээд очоод данс нээчээгүй нь ойлгомжтой ш дээ. Ард түмэнд худлаа хэлж болно, хуурч болно, гэхдээ тэд тэнэг биш. Бүгдийг ялгаж салгаж мэднэ. Хамгийн түрүүнд сандарч мэдээлэл хийж байгаа хүмүүс үнэхээр но-той.
2016-05-10
zochin:
bid teneg bish.doromjlood bna uu ugui yu
2016-05-10
Монголын төлөө зохилох зүрхтэй хүү:
Дансаа өөрөө тооцоолоод нээлгээ биз дээ. Та нарын дансыг хэн нээх вэ? Сүг сүнс нээх үү? Жаахан хүүүхэд хуурч баййггаа юм шиг бүү аашил. Төрд сонгогдох гэж бүү зүүдэл. Өнөөдөрөөс эхлэн оффшор Сү. Батболд, оффшор Д.Цогтбаатар гэж Монголын ард түмэн та нарыг нэрлэлээ. Төрийг сайн зувчуулсан одоо болоо биз дээ. Нэр хугархаар яс хугар гэж мэдэх үү. Төрийн хулгайч нараа.
2016-05-10
Зочин:
АХ НЬ ӨӨРӨӨ МЭДЭХГҮЙ ШАЛГАЖ ҮЗЬЕ ГЭДЭГ НЬ ДАНСАА ДАРУЙ ХААЯ ГЭСЭН ҮГҮҮ . ЖААХАН ХҮҮХЭД ХУУРЧ БАЙГАА ЮМУУ ДАА
2016-05-10
Зочин:
httpdnn.mnD185D0B0D187D0B8D0B3D182-D185D0B0D0BBD0B4D0B2D0B0D180D18BD0BD-178-D182D0BED185D0B8D0BED0BBD0B4D0BED0BB-D0B1D2AFD180D182D0B3D18DD0B3D0B4D18DD18DD0B4-D0B1D0B0D0B9D0BDD0B0
2016-05-10
Зочин:
httpdnn.mnD185D0B0D187D0B8D0B3D182-D185D0B0D0BBD0B4D0B2D0B0D180D18BD0BD-178-D182D0BED185D0B8D0BED0BBD0B4D0BED0BB-D0B1D2AFD180D182D0B3D18DD0B3D0B4D18DD18DD0B4-D0B1D0B0D0B9D0BDD0B0
2016-05-10
Зочин:
Бүгд л данс байхгүй гэж шаацгаах юм даа. Бараг л хоолны ч мөнгөгүй гэж шаах нь холгүй юм
2016-05-10