Хуурамч амиа золиослогч иргэдийг айлгажээ
2016-05-11

Парис болон Брюссель хотноо гарсан шиг халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд Манчестерт терроризмын эсрэг сургалт зохион байгуулагдсан байна. Цагдаагийнхан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалан хуурамч амиа золиослогчийг сургалтадаа ашигласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн  хар малгайтай цамц өмссөн амиа золиослогч автобусын карт борлуулах байранд нэвтэрч “Аллах Акбур” буюу арабаар “Бурхан байдаг” юм хэмээн хашгирчээ. Тэрбээр мөн “Би бол Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин” гэсэн байна. Иргэд хагас цагийн дараа дээрх этгээдийг хуурамч болохыг тогтоосон байна.

 

Сургуулилтын дараа зарим иргэн цагдаагийн газарт гомдол гаргажээ. Цагдаагийн дарга “Бид аюулаас урьдчилан сэргийлсэн. Та бүхнийг айлгах бус аврах арга хэмжээ” хэмээн мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тэнэг цагдааг-н дарга тэнэг сэтгүүлч бла бла бка
2016-05-11
ALLAH:
ALLAAH AKBAAR GEDEG CHIN BURHAN BAIDAG BISH BURHAN AGUU GESEN UG MALAA YUM JOOHON UNSHAACH SETGUULCH HUN BAIJ YASAN MEDLEG MUUTAI HODOONII MAL VE
2016-05-11