Өнөөдөр “Best Of Кhurlee” тоглолттой
2016-05-12

 

Гавьяат жүжигчин С.Хүрэлбаатар өөрийн бие даасан анхны “Best Of Khurlee” тоглолтоо энэ өдөр хийх гэж байна. Тэрбээр “Хайрын сарнай”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг дуугаа шинэчилсэн найруулгаар дуулах аж.

 

С.Хүрэлбаатар өмнө нь “Хараагүйчүүдийн холбоо” болон бусад уран бүтээлчтэй хамтран тоглолт хийж байсан ч өөрийн бие даасан тоглолтоо хийж байгаагүй юм байна. Энэ удаад тэрбээр дан амьд хөгжмийн бие даасан тоглолтоо толилуулах нь ээ.

 

Тоглолтод “Хайрын сарнай”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг хуучны дуунууд болон сүүлд гаргасан “Ижий минь наддаа ганцхан”, “Дуучин хүний хүслэн” зэрэг шинэ уран бүтээлээ дуулах аж. Мөн МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Энхманлай, МУСТА Т.Дэлгэрмөрөн нар оролцож ая дуугаа өргөх юм байна.

 

Түүний тоглолт энэ өдрийн 19.00 цагт “Ub palace”-ын концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин