Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа
2016-05-12

 

 “Хөвсгөл далйн эзэд” хөдөлгөөнөөс санаачлан “Нээлттэй нийгэм” хүрээлэн, “Дэлхийн нөөцийн хүрээлэн”-ийн дэмжлэгтэйгээр “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” буюу “Strife II, III” төслийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд энэ сарын 2-ноос 31 хүртэлх хугацаанд “Хатан Туул хатаж ширгэх учиргүй” сэдэвт нийтлэлийн, “Хатан Туулыг хамгаалах арга зам” сэдэвт уран илтгэлийн уралдааныг зарлаж байна.

 

“Хатан Туул хатаж ширгэх учиргүй” сэдэвт нийтлэлийн уралдаанд мэргэжлийн сэтгүүлчид болон энэхүү мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцох аж. Оролцохдоо асуудал хөндсөн, задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн, эрэн сурвалжилсан телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын болон цахим сонины нийтлэл, фото зураг, инфографикийн төрлөөр оролцох юм байна.

 

Уралдаанд оролцох хүсэлтэй сэтгүүлчдийг энэ сарын 20-нд Туул голын дагуу төсөл хэрэгжиж буй газар нутгаар мэдээлэл цуглуулж, сурвалжлага бэлтгэхэд туслах зорилгоор нэг өдрийн аялал зохион байгуулах ажээ.

 

Харин “Хатан Туулыг хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдаанд сонирхсон иргэд чөлөөтэй оролцох боломжтой аж. Уран илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэгдүгээр шатанд ирүүлсэн бүх илтгэлээс шилдэг 10-ийг шалгаруулна. Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэгчид үзэгч болон шүүгчид илтгэл тавьж сонирхуулах юм байна.

 

Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 31-ний өдрийн 17.00 цагт хүртэл khuvsguldalainezed@yahoo.com цахим хаягаар өгөх боломжтой. Түүнчлэн “Хөвсгөл далйн эзэд” ТББ-ын /Чингэлтэй дүүрэг, гуравдугаар хороо, “Хүрээ” хотхон 4-1 тоотын “Иргэний гэгээрлийн сүлжээ” хаягтай хаалга/- байранд хүлээн авах аж.

 

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 5 шүүгч дүгнэн 1-3 байр эзлүүлэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Тодруулбал,

 

Сонины нийтлэл:

  • Нэгдүгээр байр: Цом, өргөмжлөл, 400 мянган төгрөг
  • Хоёрдугаар байр Цом, өргөмжлөл 250 мянган төгрөг
  • Гуравдугаар байр Цом, өргөмжлөл 100 мянган төгрөг

Уран илтгэл:

  • Нэгдүгээр байр: Цом, өргөмжлөл 300 мянган төгрөг
  • Хоёрдугаар байр: Цом, өргөмжлөл 200 мянган төгрөг
  • Гуравдугаар байр: Цом, өргөмжлөл 100 мянган төгрөгөөр тус тус шагнан урамшуулах нь ээ.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин