АХБ: Монголд 287 сая ам. долларын санхүүжилт хийнэ
2016-05-12

АХБ Монгол Улсад 2016 онд олгох 287 сая ам. долларын санхүүжилтийн хөтөлбөрөө батлав. Тус банк Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн сүлжээний томоохон хөрөнгө оруулалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслах шинэ төслийн санхүүжилтэд энэ жил тэргүүлэх ач холбогдлыг өгчээ. Мөн АХБ- ны Ази Номхон далайн гамшгийн тусламжийн сангаас хүн амыг байгалийн гамшгийг даван туулах чадвартай болгох зорилгоор буцалтгүй тусламжийн шинэ төслийг удахгүй батлах аж.

 

Шинэ он гарсаар АХБ гурван зээлийн төсөл баталжээ. Тодруулбал:

  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн компанийн засаглал, менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл
  • Замын Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн боомтыг сайжруулах
  • Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад бохир ус цэвэрлэх байгууламж барих зээлийн төсөл баталгаажжээ.

 

 Шинээр хийгдэх энэ хөрөнгө оруулалт нь одоо хэрэгжиж байгаа 953 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 23 зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны төслийн үргэлжлэл болон хэрэгжинэ.

 

2015 онд АХБ Монгол Улсад 305.5 сая ам.долларын санхүүжилтийг баталсны дотор 275 сая ам.долларын дүн бүхий Засгийн газрын 4 зээл, 8 сая ам.доллартай тэнцэх худалдааны санхүүжилт болон 6 сая ам.долларын 2 буцалтгүй тусламжийн төсөл, 16.5 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төслүүдийг баталсан байна.

 

 Манай улс 25 жилийн өмнө АХБ-нд нэгдэж оржээ. Түүнээс хойш 2 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус банкнаас Монгол Улсад баталжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ыг зайлуулая.
2016-05-13