Кристен Стюварт: Миний өөрчлөлт гэр бүлд минь таалагдаагүй
2016-05-13

 

“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт Австралийн “ELLE сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Хэдэн жилийн өмнө тантай ярилцахад таны үс урт, их эмэгтэйлэг харагдаж байсан. Харин энэ удаад өмнөхөөсөө нэлээн өөрчлөгджээ. Таны гадаад төрхийг нэг үгээр илэрхийлвэл “Давтагдашгүй” гэмээр. Энэ таны санаа байсан  уу эсвэл стилистийн чинь санаа байв уу. Гадаад төрхийн өөрчлөлт?

-Ерөнхийдөө миний санаа байсан. Олон жил урт үстэй байсан. “Бүрэнхий” цуврал эхлэхээс төгсөх хүртэл гадаад төрхөө өөрчилж болохгүй гэрээтэй байсан. Кино дууссаны дараа л үсээ шууд тайрсан. Харин дэгжин харагдах хэрэгтэй хэмээн стилист минь зөвлөсөн.

 

-Таны эмэгтэйлэг төрх олон хүнд таалагддаг. Олны танил бүсгүйчүүд бусдад таалагддаг төрхөө өөрчлөхийг хүсдэггүй.

-Өдөр бүр нүүрээ будаад өсгийтэй гутал өмсөх тийм ч сайхан зүйл биш. Эмэгтэйлэг төрх зарим бүсгүйчүүдийн жинхэнэ төрхийг өөрчилж, шавраар зуурчихсан баримал шиг болгочихдог. Хүн өөрийнхөөрөө байх хэрэгтэй.

 

-Яг одоо өөрийнхөөрөө байна уу?

-Би олонд танигдаж эхэлсэн цагаасаа л өөрийнхөөрөө байсан. Миний зан байдал хүмүүст таалагдахгүй үе зөндөө байлаа. Зарим нь намайг оддын өвчнөөр өвчилсөн мэтээр ярьж бас бичдэг байсан.

 

-Хувцас худалдан авахдаа юун дээр анхаардаг вэ?

-Тухтай эсэхийг хардаг. Миний худалдан авч буй зүйл биед минь тухтай бас сайхан мэдрэмж өгдөг байх ёстой. Ер нь худалдан авалт хийхдээ энэ бүхэнд анхаарлаа хандуулдаг.

 

-Тэгвэл үнэ нь тийм ч их нөлөө үзүүлдэггүй гэсэн үг үү?

-Худалдан авах зүйлийнхээ үнийг хардаг чинь эмэгтэйчүүдийн зан шүү дээ. Алтны уурхайгүй л бол үнийг нь харах болно.

 

-Таныг тоглосон киногоо үзэх дургүй гэж сонссон. Яагаад вэ?

-Мэдэхгүй ээ. Би 12 настайдаа анхны кинондоо тоглож байлаа. Анхны кино байсан учир их сандарч байсан. Киноны нээлтэд гэр бүл, найз нөхөд, ангийн хамт олон гээд л бараг 60 гаруй хүн ирсэн санагдаж байна. Нээлтийн маргаашнаас намайг хүмүүс тохуурхаж, шоолсон. Миний тоглосон дүрийн нэрээр дуудаж эхэлсэн. Мэдэхгүй юм. Хүмүүст тэр кино таалагдаагүй. Тэрнээс хойш би намайг мэддэг хүмүүс эсвэл өөрийнхөө тоглосон киног үзэх дургүй болсон. Гэхдээ гэртээ би киногоо үздэг. Огт үздэггүй биш.

 

-Тантай холбоотой сүүлийн үеийн мэдээллийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нээ. Та өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлаж, олныг алмайруулсан?

-Энэ тийм алмайруулахаар хэрэг гэж үү.

 

-Мэдээж хэрэг.

-Би зүгээр л өөртөө үнэнч байхыг хүссэн. Өөрийгөө хуурах надад хэцүү байсан.

 
-Та Францын жүжигчин Соко гэгчтэй үерхэж байгаа. Та хоёрын үнсэлцэж байгаа зураг хамгийн их хайгдаж буй?

-Бидний хайр үнэнч.

 

-Би эхлээд зураг авалт гэж бодсон?

-Үгүй ээ зурагт авалт биш. /инээв/

 

-Энэ бүх өөрчлөлт таны карьерт сөргөөр нөлөөлнө хэмээн бодоогүй юу?

-Би харилцаагаа илчлэхээс хэнээс ч айхгүй.

 

 

-Өмнө нь жүжигчин Роберт Паттинстонтой үерхдэг байсан?

-Бидний харилцаа одоо уншиж дууссан ном шиг болсон. Энэ талаар ярих, асуух хэрэггүй.

 

-Таниас салаад л сүй тавьсан шүү. Гомдоогүй юу?

-Үгүй ээ. Бүх хүн хайрлах, хайрлуулах эрхтэй.

 

-Таны өөрчлөлт гэр бүлд тань хэр хүндээр нөлөөлж байна?

-Таагүй харилцаатай байгаа. Гэр бүл минь их хуучинсаг хүмүүс. Тиймээс л охиных нь өөрчлөлт хүндээр туссан байх. Гэхдээ бид ганцхан удаа амьдарна. Энэ хугацаанд өөрийнхөөрөө байх хэрэгтэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин