УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ боксын клуб байгууллаа
2016-05-13

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймагт боксын клуб байгуулж, өнөөдөр нээлтийг нь хийжээ. Тэрбээр Монголын боксын холбооны Ерөнхийлөгч бөгөөд нутгийнхаа хүүхэд багачуудыг боксын спортоор хичээллэх хүсэл сонирхолыг дэмжих, улмаар нутгаасаа боксын ирээдүйн тив дэлхий, олимпийн аварга тамирчдыг бэлтгэх зорилгоор "Говь Химантис" клубыг байгуулсан байна. 

 

 

"Говь Химантис" клубын нээлтэнд Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Банди, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, "Рио-2016" Олимпийн их наадмын эрхээ авсан Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай нар урилгаар оролцжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Хулгайн мөнгөөрөө баярхаж бна даа муу шуналт хулгайч
2023-02-28
хммм:
За яршигаа ажнай одоо яасан ч гарахгүйлдээ
2016-05-21