Хэт даврагчид онц байдал зарлажээ
2016-05-15

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ракка хотод онц байдал тогтоож, хил орчмын хамгаалалтаа нэмэгдүүлсэн байна. Хэт даврагчид ийнхүү хөдөлгөөнд орсон нь АНУ тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн ажиллагаатай холбоотой гэнэ. Холбоотнууд ирэх долоо хоногоос эхлэн Ракка хотыг чөлөөлөхөөр болжээ.

 

Сирийн Засгийн газрын цэргүүд холбоотны зааврын дагуу Ракка хотыг бүсэлж эхэлсэн аж. Хэт даврагчид Ракка хотыг өөрсдийнхөө нийслэл хэмээж, зэвсгийн агуулах болон мөнгөний агуулах зэргээ байгуулсан юм. Тэд хотоо алдахгүйн тулд өсвөр насны хөвгүүдийг алтаар худалдан авч байгаа гэнэ.

 

Тагнуулын мэдээллээр тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдада Ракка хотноо байрлах нууц газраасаа зугтааж, Иракт очсон гэв. Пентагоноос “Ракка хотыг чөлөөлөх явцад ширүүхэн тулаан болж магадгүй” хэмээн сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин