Гамшгийн судалгааг хамтран хийхээр болов
2016-05-16

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал Д.Алтангэрэл, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Резилиенс судалгааны төвийн захирал С.Баттулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь Япон Улсын Ногаягийн их сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа хийх, үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор хамтран ажиллах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа юм.

 

Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл солилцох, хамтран судалгаа хийх, төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

 

Япон улс нь газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр арвин туршлагатай орон төдийгүй хоёр талын судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд харилцан туршлага солилцох, судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадварыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийн ач холбогдол оршиж байгаа юм.

 

Дашрамд сонирхуулахад энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын албаны албан хаагчид ажлаа хийнгээ Япон улсад магистр, докторын сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
шударга иргэн:
Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Д. Алтангэрэл нь ажлынхаа эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг нь төрийн албаны салбар зөвлөл, хүний эрхийн комиссоор тус тус тогтоогдоод ажлаас халагдах тушаал нь гарсан боловч өөрөө саналаараа хөдөө орон нутаг руу шилжих хүсэлт өгсөн болж тушаал гаргаад явсан боловч, авлига албан тушаалын асуудлуудаас болж төрийн албанаас халагдсан. АТГ эрүүгийн хэрэг үүссэн. Ажилтай нь хамаагүй нутгийнхаа эмэгтэйг хүчиндсэн хэрэг нь эрүү үүсээд шалгагдаж байгаа. Гэр бүлийн хүнтэйгээ нийлж хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийг дарамтлаад сурчихсан сурцтай, туршлагатай гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч. Гамшиг судлалын хүрээлэнд гэхэд Алтангэрэлтэй явалддаг хоёр гурван эмэгтэй бий гэдгийг Алтангэрэл өөрөө нэр устай нь ярьж, садар зүйлсээ дүрсэлж ярьж явдаг, энэ нь үнэн гэдгийг ОБЕГ-ийн удирдлагууд нь үнэн, гэхдээ нөгөө эмэгтэйчүүд нь гомдол гаргахгүй болохоор яаж ч болохгүй байна гэж байсан. Одоо нөгөө эмэгтэйчүүд нь Алтангэрэлийн заавраар худал гэрчлэл хийж, хүн гүтгэх ажлууд хийж байгаа. Эдгээр хүмүүс хариуцлагаа удахгүй бас хүлээх болно.
2022-09-17