Олимпийг хойшлуулах санал гаргав
2016-05-17

Латин Америк болон Өмнөд Африкийн орнуудад шумуулаас хүнд халддаг зика вирус хурдтай тархаж буйтай холбогдуулан ирэх наймдугаар сард зохион байгуулагдах зуны олимпийг хойшлуулах санал гаргасан талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Уг саналыг Канадын Оттавагийн их сургуулийн профессор Амир Аттаран гаргасан байна. Тэрбээр "Олимпийн наадмыг Рио-де-Жанейро хотноо зохион байгуулж болохгүй. Олимпийн наадмын дараа Зика вирус дэлхий даяар тархаж, илүү олон хүн халдвар авах магадлал асар их" гэлээ. 

 

Амир, ДЭМБ, Олон улсын олимпийн хороо руу хандан олимпийн наадмыг хойшлуулахыг уриалсан байна. 

 

Уг мэдэгдлийн дараа Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ олимпийн тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин