Төсөвт тодотгол хийхийг шаардлаа
2016-05-18

МҮЭХ-ноос төсвийн тодотголыг яаралтай хийж, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс учирч буй хүнд ачаа дарамтыг багасгахыг шаардлаа.

 

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг 2015 оны улсын төсөвт тусгасан хэдий ч өнгөрсөн онд хэрэгжээгүй. Мөн 2016 оны улсын төсвийн эхний тодотголд тусган нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн боловч өнөөг хүртэл төсвийн тодотгол хийхгүй хойшлуулсаар УИХ-ын сонгуультай золгох гэж байгааг МҮЭХ иргэд хөдөлмөрчдийг хууран мэхэлсэн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.


Сонгууль болох асуудал уг асуудалтай огт хамааралгүй, төрийн ажил тасралтгүй явагдаж, олон түмний тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь УИХ, Засгийн газрын сонгогч иргэдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцлов.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН-Г ЯАХ ГЭЖ СОНГОСОН ЮМ ТӨРИЙН АЛБА ХААГЧДАА хохь нь
2016-05-18
Zochin:
Gew genet sersen yum shig.umnu ni yu hiij bsan yum
2016-05-18