Эва Лонгория гэрлэхээр болжээ
2016-05-19

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория болон Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастон нар тун удахгүй гэрлэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ талаар жүжигчин бүсгүй “UK Weekly” сэтгүүлд ярьжээ. Тэрбээр “Би хайртай залуутайгаа гэрлэхээр болсон. Би энэ шийдвэрийг тийм ч удаан бодоогүй. Учир нь би түүнд хайртай. Биднийг хайр холбодог” гэж хэлжээ. Жүжигчин бүсгүй хуримаа хэзээ хийхээ хэлээгүй байна.

 

Эва Лонгориягийн хуримандаа өмсөх цагаан даашинзыг түүний дотны найз Викториа Бекхэм урлахаар болсон байна. Эва “Викториа бол тун гайхалтай мэдрэмжтэй. Би түүнд итгэж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин